ТЭМЦЭЭНИЙ УРИЛГА
PDF
Хэвлэх
И-мэйл
2014 оны 4-р сарын 14, Даваа гариг, 08:25

ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН ТӨЛӨӨХ 2014 САГСАН БӨМБӨГ, Ширээний теннисний ТЭМЦЭЭНИЙ УРИЛГА

ББСБ-уудын 2014 оны сагсан бөмбөг, ширээний теннисний аварга шалгаруулах ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН ТӨЛӨӨХ тэмцээнд Холбооны гишүүн ББСБ-ууд та бүхнийг урьж байна.  Энэ жилийн тэмцээнийг 2013 оны цомын эзэн Монголын санхүүгийн групп ББСБ-тай хамтран өргөн хүрээнд зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна.

Тэмцээнийг мэргэжлийн холбоодтой хамтран зохион байгуулах бөгөөд дараах хувиарын дагуу болно.

  • Ширээний теннисний тэмцээн 2014 оны 5 сарын 11-ны Ням гаригт Оч клубын зааланд
  • Сагсан бөмбөгийн тэмцээн 2014 оны 5 сарын 17-18-ны өдрүүдэд Этүгэн дээд сургуулийн зааланд болно.

Шилжин явах цомыг эрэгтэй, эмэгтэй багуудын нийлбэр дүнгээр шалгаруулах ба ЦОМ-ын эзэн ББСБ нь ирэх жилийн тэмцээний үндсэн зохион байгуулагчаар оролцох юм. Дэлгэрэнгүй мэдээллийг удирдамжаас харна уу.

Та бүхэн тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч болон бусад ивээн тэтгэгчээр оролцох боломжтой. Үүнд:

  • Ерөнхий ивээн тэтгэгч: 1 сая төгрөгөөр ивээн тэтгэх ба баннер, аннос дээр өөрийн байгууллагын логог байршуулна, мөн ярилцлага өгөх зэрэг давуу талуудтай.
  • Ивээн тэтгэгч: 300,000 төгрөгөөр буюу түүнээс дээш төгрөгөөр ивээн тэтгэх боломжтой ба баннер, аннос дээр өөрийн байгууллагын логог байршуулах зэрэг давуу талуудтай.
Сүүлд шинэчлэгдсэн: 2014 оны 4-р сарын 24, Пүрэв гариг, 07:14
 

Гишүүний хэсэг