Салбарын хууль эрхзүйн орчины сургалтанд урьж байна.
PDF
Хэвлэх
И-мэйл
2014 оны 4-р сарын 24, Пүрэв гариг, 07:08

МББСБХолбооноос зохион байгуулж буй ББСБ-уудын удирдах ажилтанууд, хуульч, тамгийн газрын ажилтануудад зориулагдсан “Салбарын хууль эрхзүйн орчины мэдлэг олгох” сургалтыг 2014 оны 5 сарын 1-ны Пүрэв гаригт 10.00-17.00 цагийн хооронд Континентал зочид буудлын сургалтын танхимд зохион байгуулахаар боллоо.

Сургалт нь ББС-н хууль эрхзүйн зохицуулалтууд, хөдөлмөрийн эрхзүй, гэрээний эрхзүй, нотариатын үйл ажиллагаатай холбогдон гарч буй харилцаа, хүндрэл бэрхшээл, ШШГ-ийн ажиллагаа, гэрээний эрхзүйн байдалтай холбогдуулан практикт нийтлэг гардаг алдаа, зөрчлүүдийн талаар бодит кэйс дээр ажиллах зэрэг агуулгын хүрээнд явагдах ба сургагч багшаар ББСалбарт олон жил ажилласан дадлага туршлага бүхий сургагч багш нар хичээл орно. Сургалт практикт суурилсан байдлаар оролцогчдын асуулт хариулт, кейс сургалт, сонирхолтой байдлаар харилцан бие биенийхээ туршлагаас суралцах боломжийг дэмжих аргаар явагдана.

Сургалтын модуль:

Д/д

Сургалтын агуулга

Цаг

Сургагч багш

1

ББС-ын салбарын хууль эрхзүйн орчин, зохицуулалт

10.00-11.30

МББСБХолбооны ерөнхийлөгч А.Алтансүх

2

Хөдөлмөрийн эрхзүйн болон гэрээний эрхзүйн зохицуулалтууд

11.30-13.00

МББСХолбооны УЗ-ын гишүүн, Кредит Монгол ББСБ-ын Тамгын газрын захирал Б.Батдорж

3

Үдийн цайны завсарлага

13.00-14.00

4

Нотариатын үйл ажиллагаа, хууль эрхзүйн зохицуулалт, практикт гардаг алдаа зөрчил

14.00-15.00

5

ШШГ-ын үйл ажиллагаанд нийтлэг гардаг алдаа, зөрчлүүдийн талаар бодит кэйс сургалт

15.00-17.00

Сургалтын төлбөр: гишүүн ББСБ бол 40.000, гишүүн бус ББСБ бол 100.000 төгрөг /1 хүний төлбөрт зөвхөн өдрийн хоолны зардлыг л авч байгааг анхаарна уу. Сургагч багшийн төлбөр, байрны түрээс, цай кофены зардал болон бусад холбогдох бүх зардлыг Холбоо санхүүжүүлж байгааг дуулгахад таатай байна./ Сургалтын төлбөрийг 2014.04.29-ны дотор Холбооны Худалдаа хөгжил банкны 499 053 088 тоот дансанд шилжүүлнэ үү.

Бүртгүүлэх: Оролцогчийн овог нэр, байгууллага, албан тушаал, цахим хаяг болон холбоо барих утасны дугаарын хамт 9999-8770 болон Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. хаягаар холбогдон 2014.04.29-ны дотор бүртгүүлнэ үү. Асуух зүйл байвал эргэн холбогдоорой.

Сүүлд шинэчлэгдсэн: 2014 оны 4-р сарын 24, Пүрэв гариг, 07:11
 

Гишүүний хэсэг