Хууль эрхзүйн сургалт амжилттай болж өндөрлөлөө.
PDF
Хэвлэх
И-мэйл
2014 оны 5-р сарын 06, Мягмар гариг, 10:46

Монголын ББСБ-уудын холбооноос ББСБ-ын удирдах ажилтанууд, хуульч, зээлийн эдийн засагч, тамгийн газрын ажилтануудад зэрэг эрх зүйн харилцаанд оролцогч нарт зориулагдсан “Салбарын хууль эрхзүйн орчины мэдлэг олгох” сургалтыг 2014 оны 5 сарын 1-ны өдөр Континентал зочид буудлын сургалтын танхимд амжилттай зохион байгууллаа.

Сургалт ББС-н хууль эрхзүйн зохицуулалтууд, хөдөлмөрийн эрхзүй, гэрээний эрхзүй, нотариатын үйл ажиллагаатай холбогдон гарч буй харилцаа, хүндрэл бэрхшээл, ШШГ-ийн ажиллагаа, гэрээний эрхзүйн байдалтай холбогдуулан практикт нийтлэг гардаг алдаа, зөрчлүүдийн талаар бодит кэйс дээр ажиллах зэрэг агуулгын хүрээнд практикт суурилсан байдлаар оролцогчдын асуулт хариулт, кейс сургалт, сонирхолтой байдлаар харилцан бие биенийхээ туршлагаас суралцах боломжийг дэмжих аргаар явагдлаа.

Сургалтанд холбооны гишүүн болон гишүүн бус 50 орчим ББСБ-ын гүйцэтгэх удирдлага, хуульч, зээлийн эдийн засагчид хамрагдлаа.

Сургалтын зураг манай фэйсбүүк дээр байгаа, like дарж нэгдээрэй. https://www.facebook.com/mnbfia

Сургалтанд оролцогчиддоо өндөр амжилт хүсье.

 

Гишүүний хэсэг