Тэмцээний тоглолтын хувиар
PDF
Хэвлэх
И-мэйл
2014 оны 5-р сарын 16, Баасан гариг, 07:51

МББСБХолбооны 2014 оны шилжин явах цомын төлөөх “Сагсан бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээний хөтөлбөр бэлэн боллоо.

  • Зохион байгуулагч: МББСБХ, МСГ ББСБ
  • Зорилго: Санхүүгийн байгууллагын ажилчдын чөлөөт цагыг зөв боловсон өнгөрөөх, ББСБ-ын эрүүл өрсөлдөөнийг бий болгох, МББСБХ-ны  нэр хүндийг өсгөх явдал юм.
  • Хэзээ хаана:  2014 оны 05-р  сарын 17,18 ны өдөр өглөө 09 цагт “Этүгэн” дээд сургуулийн зааланд.  /2 өдөр/

2014.05.17 нд

09/00 Эхний тоглолт. /

12/00 Тамирчид бүрэн жагсах. / Байгууллагын тугаа өргөх/

12/05 Холбооны ерөнхийлөгч Алтансүх нээлтийн үг хэлэх. /Удирдах зөвлөлийн бүх    гишүүд талбай дээр гарч ирэх/

12/10 МСГ ББСБ-ын гүйцэтгэх захирал Ч.Батцэцэг үг хэлэх.

12/15 Сүлд дуу явуулах / Холбооны тугыг өргөх/

12/20 Дуучин Дэрмээ, Одоо  /Итгэл дүүрэн амьдрал /

12/25 TLG-13 багын үзүүлбэр

12/30 Тоглолт хуваарийн дагуу үргэлжлэх.

2014.05.18 нд

09/00 Тоглолтууд

13/ 30 Медал гардуулах ёслол. /Удирдах зөвлөлийн бүх гишүүд хүрэлцэн ирэх/

14/00 Хаалтын ажиллагаа.

Тэмцээний тоглолтын хуваариас танилцуулахад эрэгтэйчүүдийн багийн D бүсээс өглөө 9.00 цагт эхлэх бөгөөд хамгийн эхний тоглолт Очир Ундраа ОМЗ ББСБ VS Вишнфанд ББСБ, Мөнгөн гүүр ББСБ VS Газар партнерс + Газар капитал ББСБ -уудын хооронд явагдана. Тоглолтоос 5 минут хоцорсон тохиолдолд хожигдсон тооцно. Иймд цагаасаа хоцролгүй эхний багууд өглөө 8.30-д ирсэн байх шаардлагатай.

ЖИЧ: ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ БАГ ТАМИРЧИД ДАРААХ ЗҮЙЛСИЙГ ЗААВАЛ БЭЛТГЭН ИРНЭ ҮҮ.

  1. ББСБ-ын том туг авч ирэх. /оролцож байгаа бүх ББСБ-ууд барьж жагсах том тугтайгаа ирнэ үү/
  2. Багууд хувцсаар ижилсэх.
  3. Бүх тамирчидийн баталгаажуулсан мандат, Нийгмийн даатгалын дэвтэрийг эх хувиар авч ирэх. / Шаардлагатай тохиолдолд НДД-ыг тулган шалгана шүү./
  4. Цагаасаа хоцролгүй ирэх бөгөөд 11.40 цагт бүх багууд ирсэн байна шүү. Нээлтийн ажиллагаанд бүх ББСБ-ууд оролцоно шүү.
  5. Хөгжөөн дэмжигчидийг авч ирээрэй
Attachments:
FileТайлбарFile size
Download this file (huviar.png)huviar.png 76 Kb
Download this file (zone.png)zone.png 34 Kb
Сүүлд шинэчлэгдсэн: 2014 оны 5-р сарын 16, Баасан гариг, 09:16
 

Гишүүний хэсэг