Шилжин явах цомын төлөөх Сагсан бөмбөгийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
PDF
Хэвлэх
И-мэйл
2014 оны 5-р сарын 20, Мягмар гариг, 02:42

ББСБ-уудын 2014 оны сагсан бөмбөгийн аварга шалгаруулах ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН ТӨЛӨӨХ тэмцээнд Холбооны гишүүн 30 ББСБ-ын 23 баг, 200 гаруй тамирчид оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

ББСБ-уудын дунд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг  сагсан бөмбөгийн тэмцээний шагналт байруудад дараах ББСБ-ууд орлоо.

Эрэгтэй төрөлд I байрт Монголын санхүүгийн групп ББСБ, II байрт Ньюфонд ББСБ, Мобифинанс ББСБ-ын хамтарсан баг, III байрт Стандарт финанс ББСБ, Женерал финанс ББСБ хамтарсан багууд.

Эмэгтэй төрөлд I байрт Нэткапитал ББСБ, II байрт Эмдаблю кредит ББСБ, Ти энд Ди финанс ББСБ-ын хамтарсан багууд, III байрт Жуниор натур ББСБ, Праймлөүн ББСБ-ын хамтарсан багууд тус тус шалгарлаа.

Шилжин явах цомын эзнээр НЭТКАПИТАЛ ББСБ шалгарч, ирэх жилийн тэмцээний үндсэн зохион байгуулагчаар оролцох эрхийг гардан авлаа.

 

Тэмцээнд оролцсон баг тамирчид болон ирж хөгжөөн дэмжсэн ББСБ-уудын ажиллагсаддаа ажлын өндөр амжилт хүсье.

Сүүлд шинэчлэгдсэн: 2014 оны 5-р сарын 20, Мягмар гариг, 02:55
 

Гишүүний хэсэг