Монгол банктай уулзалт зохион байгууллаа.
PDF
Хэвлэх
И-мэйл
2014 оны 6-р сарын 02, Даваа гариг, 03:07

Холбооноос УИХ-н Эдийн засгийн байнгын хороо, Монгол банк болон СЗХ хороонд 4 чиглэлд хамтран ажиллах санал хүргүүлэн ажиллаж байгааг та бүхэнд өмнө мэдээлж байсан билээ.

Уг албан бичгийн хүрээнд 2014.05.26-ны өдөр Монгол банкны удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар дараах 3 асуудлын хүрээнд Холбооноос танилцуулга, санал боловсруулж Холбооны ерөнхийлөгч, БИД ББСБ-ын ТУЗ-ын дарга А.Алтансүх танилцуулсан ба анхны уулзалт үр дүнтэй боллоо.

Нэг. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэлийг баталсан УИХ-ын тогтоолын 3.3-т заасан “Бичил, жижиг, дунд бизнесийн санхүүжилтийг дэмжиж ажиллах” заалтын хүрээнд Бичил, жижиг, дунд бизнесийн санхүүжилтийн ажлыг ББСБ-ууд хамтран хэрэгжүүлэх,

Хоёр. Тус тогтоолын 3.5-д  заасан “Валютын захад ББСБ, санхүүгийн зах зээлийн бусад оролцогчийг идэвхтэй оролцуулах, ханшийн эрсдэлээс хамгаалах санхүүгийн үүсмэл хэрэгслийг зах зээлд нэвтрүүлэх зорилгоор валютын арилжааны тогтолцоог бий болгох” хүрээнд гадаад валютын дуудлага худалдаанд ББСБ-ууд оролцох, своп, форвард хэлцэл хийдэг болох,

Гурав. Төв банкны үнэт цаас худалдан авах

Уулзалтын үр дүнд Монгол банк болон МББСБХолбоо хооронд эдийн засгийн бодит салбарын идэвхжлийг дэмжих, бичил, жижиг, дунд бизнесийн санхүүжилтийг банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан хэрэгжүүлэх, валютын захад банк бус санхүүгийн байгууллагыг оролцуулах чиглэлээр төрөөс баримтлах мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах, арга зүйн зөвлөгөө өгөх чиглэлээр САНАМЖ БИЧИГ байгуулан хамтран ажиллахаар болсныг дуулгахад таатай байна. Хамтын ажиллагааны санамж бичгийг ирэх долоо хоног байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна.

Дээрхи гурван саналаас гадна СЗХороонд “ББСБ-ууд нээлттэй бонд гаргах” хүсэлт бүхий албан бичгийг хүргүүлсэн бөгөөд энэ асуудалд ББСБ-ууд өөрсдийн тооцоо судалгааг сайтар хийгээд цаашдаа нээлттэй бонд гаргах бүрэн боломжтой гэсэн хариу ирүүлснийг дуулгахад таатай байна.

 

Гишүүний хэсэг