“Бяцхан санхүүч-Миний хуримтлал 2014” бүтээлийн уралдаан амжилттай зохион байгуулагдлаа.
PDF
Хэвлэх
И-мэйл
2014 оны 6-р сарын 02, Даваа гариг, 03:11

МББСБХолбооноос гишүүн ББСБ-уудын ажилтан ажиллагсадыг идэвхижүүлэн “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан байгууллага хамт олноороо идэвхи санаачлагатай жигд зохион байгуулалттай оролцуулах, хүүхэд багачуудын авъяас чадварыг үнэлэн, нэг өдрийг баяр хөөрөөр дүүрэн өнгөрүүлэх зорилгоор "БЯЦХАН САНХҮҮЧ-МИНИЙ ХУРИМТЛАЛ" сэдэвт бүтээлийн уралдааныг анхны жилдээ амжилттай зохион байгууллаа. Өнөөдөр шилдэг оролцогч нараа хүлээн авч бэлэг, дурсгалын зүйл гардуулан өглөө.

Уралдаанд МББСБХолбооны гишүүн ББСБ-уудын ажилтануудын 4-16 насны хүүхдүүд 3 төрлөөр оролцлоо. Уралдаанд оролцогчид насны ангилалаас хамааран ГАР ЗУРАГ, ШҮЛЭГ, ЭССЭ БИЧЛЭГЭЭР оролцлоо.

Уралдаанд амжилттай оролцсон хүүхдүүддээ цаашдын уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

 

Гишүүний хэсэг