Байгууллагын хөгжлийн стратеги сургалтанд урьж байна.
PDF
Хэвлэх
И-мэйл
2014 оны 6-р сарын 10, Мягмар гариг, 10:31

Холбооны гишүүн ББСБ-уудын захирлуудын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг ӨДРИЙН АМРАЛТ & СУРГАЛТанд урьж байна.

Холбооны гишүүн ББСБ-ын захирал таныг Монгол Шилтгээний гайхамшигт орчинд, Хар усан тохойн эрэг дээр сургалтанд сууж, элсний волэйбол тоглож, хорхог идэн, холбооныхоо гишүүдийн хамтаар нэг өдрийг хөгжилтэй өнгөрүүлэхийг санал болгож байна. Сургалтыг маш туршлагатай, шилдэг лектор, Вай Эм Си ХХК-н гүйцэтгэх захирал М.Халиунбат "Байгууллагын хөгжлийн стратеги" сэдвээр удирдан явуулах ба Холбооны Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүд бүгд хүрэлцэн ирж, хагас жилийн ажлаа тайлагнаж, Холбоонд шинээр элссэн ББСБ-ууддаа Гишүүний батламжийг гардуулах ёслолын арга хэмжээ болно. Гишүүний хувьд та заавал оролцоно уу.

Арга хэмжээний 1 хүний төлбөр 100,000 төгрөг.

СУРГАЛТ: 2014 оны 6 сарын 14-ны Бямба гаригт 09 цаг 00 минутаас Драмын театрын өмнөх талбайгаас нэгдсэн автобус хөдөлнө.

БҮРТГЭЛ: Холбооны 9999-8770 утсаар болон Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. хаягаар 2014.06.13-ны дотор бүртгүүлнэ үү.

 

 

 

 

Гишүүний хэсэг