Сургалт & өдрийн амралт амжилттай болж өндөрлөлөө.
PDF
Хэвлэх
И-мэйл
2014 оны 7-р сарын 10, Пүрэв гариг, 02:34

Монголын ББСБ-уудын холбооны гишүүн ББСБ-уудын захирлуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг 1 өдрийн Сургалт & Амралт нь 6 сарын 14-ны Бямба гаригт Гео Мандал амралтын газарт амжилттай болж өндөрлөлөө. Уг арга хэмжээ Вай Эм Си ХХК-н захирал М.Халиунбат багшийн "Байгуллагын хөгжлийн стратеги” сэдэвт сургалтаар эхэлсэн ба сургалтанд холбооны гишүүн 40 гаруй ББСБ-ын удирдлагууд хамрагдлаа.

Уг уулзалтаар нийт ББСБ-уудынхаа хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, өөр хооронд нь танилцуулах ажлууд явагдсан ба захирлуудын дундах Шилжин явах цомын төлөөх элсний волэйболлын тэмцээнийг хоёрдох жилдээ зохион байгуулж, цомын эзэн багийг тодрууллаа. Холбооны шинэ гишүүддээ ГИШҮҮНИЙ БАТЛАМЖИЙГ гардуулах арга хэмжээ явагдаж, хоёрдох жилдээ зохиогдож буй Сургалт & өдрийн амралт нь чухал асуудлуудаа хэлэлцсэн үр дүнтэй сайхан болж, амжилттай өндөрлөлөө.

 

 

Гишүүний хэсэг