Монголын бичил санхүүгийн салбарын төлөөлөл Япон улсаас туршлага судлаад ирлээ.
PDF
Хэвлэх
И-мэйл
2014 оны 7-р сарын 10, Пүрэв гариг, 02:41

Бичил санхүүгийн салбарын болон Санхүүгийн зохицуулах хорооны 2012-2016 хүртэл хийж гүйцэтгэх стратеги төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу төрийн зарим чиг үүргээ төрийн бус байгууллага (ТББ) буюу мэргэжлийн холбоодод шилжүүлэх боломж, нөхцлийн талаар үнэлгээ хийх ажлын хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо, Бичил санхүүгийн хөгжлийн сан, Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо, Монголын хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбоодын төлөөлөл Япон улсын Санхүүгийн хүртээмжийн агентлаг (FSA)-ийн урилгаар санхүүгийн зах зээл нь өндөр хөгжсөн Япон оронд очиж, томоохон ББСБ, ХЗХ-д, тэдгээрийн хяналт зохицуулалтын байгууллага, ТББ буюу мэргэжлийн холбоодын үйл ажиллагаатай 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 22-ны өдрүүдэд туршлага судлах аялалыг амжилттай хийгээд ирлээ.

Уг туршлага судлах аяллаар Япон улсын бичил санхүүгийн салбарын бүтэц зохион байгуулалт, ББСБ, ХЗХ-дын үйл ажиллагаа, тэдгээр байгууллагын үйл ажиллагаанд FSA-аас хийдэг хяналт, зохицуулалт, мэргэжлийн холбоодын үйл ажиллагаа, гүйцэтгэх үүрэг, FSA болон мэргэжлийн холбоодуудын үйл ажиллагааны уялдаа холбоо, хамтын ажиллагаа, түүний эрх зүйн орчны талаар судалсан болно.

Япон улсын Санхүүгийн хүртээмжийн агентлагийн удирдлагууд хүлээн авч уулзлаа.

Япон улсын ББСБ-уудын Холбооны Удирдах зөвлөлийн гишүүд

Япон улсын ББСБ-уудын холбооны төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа.

 

Гишүүний хэсэг