МББСБХолбоо Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн хуралд оролцлоо.
PDF
Хэвлэх
И-мэйл
2014 оны 7-р сарын 10, Пүрэв гариг, 02:56

МББСБХолбооны удирдлагууд Сангийн яам, Монгол банк, СЗХ-ны удирдлагуудаас бүрдсэн Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн 2014.06.23-ны өдрийн хуралдаанд оролцож, бичил, жижиг, дунд бизнесийн санхүүжилтийг ББСБ-уудтай хамтран хэрэгжүүлэх, гадаад валютын дуудлага худалдаа, своп форвард хэлцэлд ББСБ-уудыг оролцуулах, Төвбанкны үнэт цаас худалдан авах гэсэн 4 асуудлыг танилцууллаа.

Хурлын үр дүнд дээрхи 4 саналын эхний 3 асуудалыг хэрэгжүүлэх хариу өгснийг дуулгахад таатай байна. Иймд дээрхи зөвшөөрөгдсөн 3 саналын нарийвчилсан судалгаа, тооцоог энэ 7 хоногт боловсруулж, холбогдох Монгол банк, Сангийн яаманд уламжлахаар Холбооноос дараах 2 ажлын хэсгийг байгууллаа.

1. Ажлын хэсэг 1: ББСБ-ын активын өсөлтийг сайжруулах, бичил, жижиг, дунд бизнесийн санхүүжилтийг ББСБ-уудтай хамтран хэрэгжүүлэх хүрээнд 125 тэрбум төгрөгийг Монголбанк, Засгийн газраас санхүүжүүлэх замаар БСХС-аар дамжуулан ББСБ-аар хэрэгжүүлэх хөтөлбөрийн санал, арга зам, механизмийг боловсруулж, гишүүдэд танилцууллаа. Хурлаар уг асуудал дэмжигдсэн бөгөөд Холбооноос төсөл хөтөлбөрийн танилцуулга, процедурыг нарийвчлан боловсруулж ирэх 7 хоногийн даваа гаригт Сангийн яам, Монгол банкинд танилцуулахаар болсныг дуулгахад таатай байна.

2. Ажлын хэсэг 2: ББСБ-уудыг гадаад валютын дуудлага худалдаанд оролцуулах, свот форвард хэлцэлийг урт хугацаатайгаар хийх саналын хүрээнд энэхүү ажлыг яаралтай эхлүүлэхээр болсон бөгөөд одоо байгаа хуулийн хүрээнд арилжааны банкаар дамжуулан илүү хялбар байдлаар ББСБ-уудыг хамруулахаар болсныг дуулгахад таатай байна. Иймд энэхүү ажлын хэсгээр ББСБ-уудын валютын хэрэгцээ, своп форвард хэлцэл хийх тандалтын судалгааг сүүлийн хагас жилийн байдлаар нарийвчлан авч саналыг боловсруулахаар ажиллаж байна.

Дээрхи 2 ажлын хэсгийг Холбооны гишүүд, СЗХ, БСХС-ын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан бөгөөд ажлын хэсгүүд өчигдөрөөс эхлэн хуралдаж, ажиллаж эхэллээ.

 

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн хурал. 2014.06.23

 

Гишүүний хэсэг