Эдийн засгийн зөвлөлийн гишүүдтэй уулзлаа.
PDF
Хэвлэх
И-мэйл
2014 оны 7-р сарын 10, Пүрэв гариг, 03:02

Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд Ерөнхий сайдын дэргэд сайн дурын зөвлөл байгуулагдан ажиллаж байгаа билээ. Тус зөвлөлийн ээлжит хурал 2014 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Төрийн ордны нутгийн удирдлагын танхимд болсон бөгөөд Холбооны ерөнхийлөгч, БИД ББСБ-ын ТУЗ-ын дарга А.Алтансүх, Транскапитал ББСБ-ын гүйцэтгэх захирал З.Алтанзул, АБТС ББСБ-ын захирал Б.Чимгээ, Холбооны гүйцэтгэх захирал Э.Ариунтөгс нар оролцож, “ББСБ-ын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар” танилцуулга хийлээ.

Холбооны зүгээс Банк бус санхүүгийн салбарт тулгамдсан асуудлуудыг танилцууллаа. Цаашид эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд хийгдэх 70 гаруй ажлуудаас Банк, санхүүгийн байгууллагад холбогдох ажлууд дээр хамтран ажиллахаар боллоо. Одоогийн байдлаар гадаад эх үүсвэрээс зээл, хөрөнгө оруулалт татсан банк санхүүгийн байгууллагуудад ноогдуулдаг 20 хувийн татварыг банктай ижил хэмжээнд бууруулах, бичил, жижиг, дунд бизнесийн санхүүжилтийг ББСБ-аар дамжуулан зээлдүүлэх болон банк бус санхүүгийн салбарт хамаарах хууль эрх зүйн орчин, ШШГ-тэй холбогдох асуудлуудыг шийдвэрлэх чиглэлд хамтран ажиллахаар тогтлоо.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2014 оны 7-р сарын 10, Пүрэв гариг, 03:09
 

Гишүүний хэсэг