Волейболын тэмцээнд урьж байна.
PDF
Хэвлэх
И-мэйл
2014 оны 8-р сарын 18, Даваа гариг, 04:25

ББСБ-уудын 2014 оны волейболын аварга шалгаруулах ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН ТӨЛӨӨХ тэмцээнд Холбооны гишүүн ББСБ-ууд та бүхнийг урьж байна.  Энэ жилийн тэмцээнийг 2013 оны цомын эзэн БИД ББСБ-тай хамтран өргөн хүрээнд зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна.

Волейболын тэмцээн 2014.10.17-18-ны өдрүүдэд ЭТҮГЭН дээд сургуулийн зааланд болно. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй багын төрөлд болох тул ББСБ-ууд оролцох тамирчдын мэдүүлгээ 10.1-ны дотор холбоонд ирүүлнэ үү.

Шилжин явах цомыг эрэгтэй, эмэгтэй багуудын нийлбэр дүнгээр шалгаруулах ба ЦОМ-ын эзэн ББСБ нь ирэх жилийн тэмцээний үндсэн зохион байгуулагчаар оролцох юм. Дэлгэрэнгүй мэдээллийг удирдамжаас харна уу.

Та бүхэн тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч болон бусад ивээн тэтгэгчээр оролцох боломжтой. Үүнд:

  • Ерөнхий ивээн тэтгэгч: 1 сая төгрөгөөр ивээн тэтгэх ба баннер, аннос дээр өөрийн байгууллагын логог байршуулна, мөн ярилцлага өгөх зэрэг давуу талуудтай.
  • Ивээн тэтгэгч: 300,000 төгрөгөөр буюу түүнээс дээш төгрөгөөр ивээн тэтгэх боломжтой ба баннер, аннос дээр өөрийн байгууллагын логог байршуулах зэрэг давуу талуудтай.
Attachments:
FileТайлбарFile size
Download this file (_2014_docx.pdf)_2014_docx.pdf 64 Kb
 

Гишүүний хэсэг