Явган аялалд урьж байна.
PDF
Хэвлэх
И-мэйл
2014 оны 9-р сарын 15, Даваа гариг, 10:33

ЭРҮҮЛ, ЦЭВЭР АГААРТ ХАМТДАА ХӨГЖИЛДӨЦГӨӨЕ уриан дор "ЯВГАН АЯЛАЛ"-ыг зохион байгуулахаар боллоо.

Урин дулааны улиралтай холбогдуулан МББСБХолбооноос зүгээс ээлжит нэгэн арга хэмжээг ББСБ-уудын ажилчидын дунд зохион байгуулж байна. Энэхүү явган аялал нь ББСБ-ын салбарын залуучууд эрүүл агаарт бие биетэйгээ танилцангаа хамтдаа хөгжилдөх, уралдаан тэмцээнээр өрсөлдөх, спортлог байх боломжийг бий болгож буйгаараа онцлогтой юм.

ЯВГАН АЯЛАЛ: Драмын театр - Манзуширын хийд - Цэцээ гүн - Манзуширын хийд - Драмын театр гэсэн маршрутаар 2014 оны 09 сарын 27-ны өдрийн 09.00-17.0009.00-17.00 цагийн хооронд 1 өдөр үргэлжлэнэ. Драмын театрын өмнө 08:00 цагаас цуглараад 08:30-д Цэцээ гүний зүг хөдлөх тул хоцорсон хүнийг хүлээх боломжгүй. Та бүхнийг цагаа барихыг хүсье.

ОРОЛЦОГЧ ББСБ-УУД: Өдрийн хоол, уух зүйлс, хөнгөн дулаан хувцасаа тус бүрдээ бэлтгэж авч явна уу. Холбооноос нэгдсэн унаагаар үйлчилнэ. (үнэ төлбөргүй)

БҮРТГЭЛ: 2014.09.25-с өмнө оролцох ББСБ-ын нэр, оролцох хүний тоо, багийн ахлагчийн нэр, утас, емайл хаягийн мэдээллийг Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. хаягаар ирүүлнэ үү. Үнэ төлбөргүй. (Хүний тоо хязгаартай тул та бүхэн яаралтай бүртгүүлээрэй. Эхний 200 хүнийг бүртгэх боломжтой.)

Дэлгэрэнгүй мэдээллийг 9999-8770 утсаар лавлаарай.

 

Гишүүний хэсэг