Бичил санхүүгийн байгууллагын стратеги, үйл ажиллагаа, эрсдэлийн удирдлага сэдэвт сургалтанд урьж байна.
PDF
Хэвлэх
И-мэйл
2014 оны 9-р сарын 15, Даваа гариг, 10:40

МББСБХолбооноос Люксембургийн Вант Улсын Санхүүгийн технологи, солилцооны агентлаг буюу ATTF байгууллагатай хамтран “БИЧИЛ САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГЫН СТРАТЕГИ, ҮЙЛ АЖИЛЛАГАА, ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГА” сэдэвт сургалтыг 2014 оны 11 сарын 17-ний өдрөөс 22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсныг дуулгахад таатай байна.

 

Уг сургалт нь ББСБ-ын гүйцэтгэх удирдлага, зээл, санхүүгийн албаны удирдлагууд зэрэг дээд түвшний менежерүүдэд зориулагдсан бөгөөд Люксембургийн ATTF байгууллагын (www.attf.lu) сургагч багш нар хүрэлцэн ирж зохион байгуулах юм.

 

Сургалт англи хэлнээс мэргэжлийн орчуулгатай явагдана.

Төлбөрийн нөхцөл

Люксембургийн ATTF байгууллагаас: Сургагч багшийн зардал, Улаанбаатарт байрлах байрны зардал, 2 талын онгоцны зардал, уг сургалтын турш дах 6 өдрийн орчуулагчийн зардал, сургалтын материалын орчуулгын зардлуудыг бүрэн хариуцна.

Санхүүгийн зохицуулах хороо болон Люксембург улсаас Монгол улсад хэрэгжиж байгаа “Санхүүгийн салбарын чадавхийг бэхжүүлэх МОН-004” төслөөс: Уг сургалтын турш дах 6 өдрийн заалны төлбөр, оролцогчдийн өдрийн хоол, цай кофены зардлыг бүрэн хариуцна.

Оролцогчид дараах зардлыг хариуцна:

Оролцооны хураамж болох 150 EUR. Уг зардал нь тухайн оролцогчид олгогдох сертификатны лицензийн төлбөр бөгөөд Люксембургийн ATTF байгууллагад шилжүүлэх тул 2014 оны 10 сарын сарын 25-ны өдрөөс өмнө шилжүүлсэн байна.

Сургалтын хөтөлбөр болон бусад холбогдох материалуудтай танилцан, оролцох хүсэлтээ 2014 оны 10 сарын 25-ны дотор МББСБХолбооны Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. хаягаар болон 9999-8770 утсаар ирүүлнэ үү.

Сүүлд шинэчлэгдсэн: 2014 оны 11-р сарын 13, Пүрэв гариг, 07:47
 

Гишүүний хэсэг