"ЭРҮҮЛ АГААРТ - ЭКО АЯЛАЛ" амжилттай боллоо.
PDF
Хэвлэх
И-мэйл
2014 оны 10-р сарын 17, Баасан гариг, 05:25

Урин дулааны улиралтай холбогдуулан МББСБХолбооноос зүгээс ээлжит нэгэн арга хэмжээг 9 сарын 27-ны өдөр ББСБ-уудынхаа дунд амжилттай зохион байгууллаа. Энэхүү явган аялал нь ББСБ-ын салбарын залуучууд эрүүл агаарт бие биетэйгээ танилцангаа хамтдаа хөгжилдөх, уралдаан тэмцээнээр өрсөлдөх, спортлог байх боломжийг бий болгож буйгаараа онцлогтой байлаа. Анхны аялалаар 20 орчим ББСБ-ын 120 гаруй ажилтанууд хамрагдаж Богд уулын Ноён оргил ЦЭЦЭЭ ГҮНИЙ оргил дээр тугаа мандуулж, дурсгалын зураг татууллаа.

 

Аялал эхэллээ.

ББСБ-ын залуус маань санаачлан Цэцээ гүнрүү явах замдаа таарсан хогийг түүж байсан нь ЭКО аялалын маань чимэг байлаа.


Төв аймгийн "Төв хөгжил" ББСБ, "ИХ" ББСБ-ууд оролцогч ББСБ-уудаа хүндэтгэлтэйгээр хүлээн авч, нутгийн өрөм,

ааруул цагаан идээ болон амттай сайхан хорхог, халуун цай, айраг цагаагаар дайллаа.


 

Сүүлд шинэчлэгдсэн: 2014 оны 10-р сарын 17, Баасан гариг, 05:53
 

Гишүүний хэсэг