Сургалтанд урьж байна.
PDF
Хэвлэх
И-мэйл
2014 оны 10-р сарын 17, Баасан гариг, 05:45

Эрхэм ББСБ-ын удирдлагууд, хүний нөөцийн менежерүүд та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье.

Монголын ББСБ-уудын Холбооны зүгээс “ББСБ-ын салбарын боловсон хүчнийг чадваржуулах” зорилтынхоо хүрээнд ББСБ-уудынхаа сургалтын хэрэгцээ, шаардлагад тулгуурлан компанийн сайн засаглал, удирдлага, стратеги, эрсдэлийн удирдлага, өмгөөлөл, гэрээний эрх зүйн байдал, нягтлан бодох бүртгэл, харилцагчийн үйлчилгээ зэрэг өргөн хүрээнд сургалтуудыг зохион байгуулсаар ирснийг дуулгахад таатай байна.

Энэ жилийн хүрээнд мэргэжлийн байгууллагуудтай хамтран ББСБ-уудад зориулагдсан практик голлосон сургалтын модулиудыг тусгайлан боловсруулж дотооддоо 14 удаагийн сургалт, гадаад 3 удаагийн сургалт семинарыг зохион байгуулахаар төлөвлөн ажилласнаас 12 сургалтыг амжилттай зохион байгууллаа.

 

Сургалтын төсвийг урьдчилан боловсруулж СЗХ, санхүүгийн салбарыг чадавхижуулах Люксембургийн төсөл зэрэгтэй хамтран ажиллаж, дэмжлэг авснаар ББСБ-ууддаа маш хөнгөлөлттэй, чанартай сургалтуудыг үзүүлж байгааг дуулгахад баяртай байна.

 

Иймд ББСБ-ууд та бүхэн боломжийг алдалгүй 10 болон 11 саруудад зохиогдох дараах 5 төрлийн сургалтанд ажилтануудаа өргөнөөр хамруулахыг хүсье.

Сүүлд шинэчлэгдсэн: 2014 оны 10-р сарын 28, Мягмар гариг, 08:58
 

Гишүүний хэсэг