ББСБ-ын НББ-ын онцлог, тайлагнал сэдэвт сургалтанд урьж байна.
PDF
Хэвлэх
И-мэйл
2014 оны 10-р сарын 17, Баасан гариг, 05:57

МББСБХолбооноос зохион байгуулж буй ББСБ-уудын нягтлан бодогч нарт зориулсан “ББСБ-ын НББ-ын онцлог, тайлагнал” сэдэвт сургалтыг 2014 оны 10 сарын 23 өдөр 09.00-17.0009.00-17.00 цагийн хооронд МҮХАҮТ-ын 507 тоотод зохион байгуулахаар боллоо.

Сургалт нь ББСБ-ын Нягтлан бодох бүртгэл, татварын бүртгэл, нийгмийн даатгалын бүртгэл тайлагнал, практикт гардаг алдаа, тэдгээрийг хэрхэн залруулах болон НББОУСтандарт, хэрэглээ, тэр дундаа ББСБ-ын үйл ажиллагаанд нийтлэг хэрэглэгддэг стандартуудын чиглэлээр Мэргэжлийн байгууллагын чадварлаг, багш, ажилтануудтай хамтран зохион байгуулахаараа онцлогтой. Сургалт практикт суурилсан байдлаар оролцогчдын асуулт хариулт, кейс сургалт, харилцан бие биенийхээ туршлагаас суралцах боломжийг дэмжих аргаар явагдана.

Сургалтын модуль:


Сургалтын агуулга

Цаг

Сургагч багш

1

ББСБ-ын НББ-ын онцлог, тайлагнал практикт гардаг алдаа, зөрчил

09.00-10.3009.00-10.30

СЗХ-ны БСГ-ын ахлан хянан шалгагч Ш.Эрдэнэцэцэг
/ 3 цаг /

2

Цайны завсарлага

10.30-10.45

3

ББСБ-ын НББ-ын онцлог, тайлагнал практикт гардаг алдаа, зөрчил

10.45-12.00

4

Нийгмийн даатгалын тайлагнал, бүртгэл, тэтгэмжийн бүртгэл

12.00-13.00

НДЕГ, н.Ганцэцэг /1 цаг/

5

Үдийн хоолны завсарлага

13.00-14.00

 

6

Татварын бүртгэл, тооцоолол, татварын эрх зүйн зохицуулалт

14.00-15.45

ТЕГ, Татвар төлөгчтэй харилцах хэлтсийн ( ТТХХ) дарга Д.Баяраа /2 цаг/

7

Цайны завсарлага

15.45-16.00

8

НББОУС, түүний хэрэглээ

16.00-17.00

ММНБИ, н.Мөнхбаяр
/1 цаг/

Сургалтын төлбөр: гишүүн ББСБ бол 50.000, гишүүн бус ББСБ бол 100.000 төгрөг. Сургалтын төлбөрийг 2014.10.20-ны дотор Холбооны Худалдаа хөгжил банкны 499 053 088 тоот дансанд шилжүүлнэ үү.

Бүртгүүлэх: Оролцогчийн овог нэр, байгууллага, албан тушаал, цахим хаяг болон холбоо барих утасны дугаарын хамт 9999-8770 болон Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. хаягаар холбогдон бүртгүүлнэ үү.

Сүүлд шинэчлэгдсэн: 2014 оны 10-р сарын 17, Баасан гариг, 06:54
 

Гишүүний хэсэг