Волейболын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
PDF
Хэвлэх
И-мэйл
2014 оны 10-р сарын 21, Мягмар гариг, 09:40

ББСБ-уудын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг Волейболын аварга шалгаруулах 2014 оны ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН ТӨЛӨӨХ тэмцээнд Холбооны гишүүн 20 орчим ББСБ-уудын нийт 15 баг, 120 гаруй тамирчид оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

ББСБ-уудын дунд хоёрдох жилдээ зохион байгуулагдсан  Волейболын тэмцээний шагналт байруудад дараах ББСБ-ууд орлоо.

  • Эрэгтэй төрлийн I байрт Жуниор натур ББСБ, II байрт Очир Ундраа ОМЗ ББСБ, III байрт Жисаса & Батжин ББСБ-уудын хамтарсан баг,
  • Эмэгтэй төрлийн I байрт Жуниор натур ББСБ, II байрт Эм даблю кредит & Ти энд ди финанс & Ханбогд капитал ББСБ-уудын хамтарсан баг, III байрт Очир Ундраа ОМЗ ББСБ тус тус шалгарлаа.

Шилжин явах цомын эзнээр Жуниор натур ББСБ шалгарч, ирэх жилийн тэмцээний үндсэн зохион байгуулагчаар оролцох эрхийг гардан авлаа.

 

Гишүүний хэсэг