Оюуны эрэлд эрдэм шинжилгээний хуралд урьж байна.
PDF
Хэвлэх
И-мэйл
2014 оны 10-р сарын 21, Мягмар гариг, 10:29

Санхүүгийн салбарын хяналт зохицуулалтын байгууллага үүсгэн байгууллагдсны 20 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан СЗХ, Монголын Банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо хамтран Улаанбаатар хотын их дээд сургуулиудын дунд оюутнуудын судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг үнэлэх, оюутны бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол практикийн мэдлэгийг нь гүнзгийрүүлэх зорилгоор “Оюуны эрэлд” эрдэм шинжилгээний хурлыг гурав дахь жилдээ зарлаж байна.

Энэхүү хуралд банк санхүү, бичил санхүүгийн зах зээлийн талаар сонирхон судалж, энэхүү зах зээл дээр цаашид урт хугацаанд ажиллах сонирхолтой эдийн засаг, банк санхүү, маркетинг, менежментийн чиглэлээр суралцдаг оюутан залуучуудыг нээлттэй оролцохыг урьж байна.

Эрдэм шинжилгээний хурал 5 үе шаттай явагдана. Үүнд:

  1. I.   Үе шат, оюутнууд сэдвээ  сонгож, сонгосон сэдвийнхээ хүрээнд илтгэлээ бэлдэнэ.
  2. II.   Үе шат, 2014 оны 11 сарын 21-ны 18:00 цаг хүртэл эрдэм шинжилгээний хуралд оролцох хүсэлтэй оюутнууд өөрийн биеэр илтгэлээ Монголын ББСБ-ын Холбооны байранд авч ирж хэвлэмэл болон MS Word file хэлбэрээр хураалгана.
  3. III.   Үе шат, Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах комисс ирсэн илтгэлүүдийг үнэлж өндөр үнэлгээ авсан 15 хүртэлх илтгэлийг дараагийн шатны хэлэлцүүлэгт оруулна.
  4. IV.   Үе шат, Шалгаруулах комиссоос сонгогдсон 15 хүртлэх илтгэлийг 11-р сарын 28-ны өдөр Чингис зочид буудалд болох “Оюуны эрэлд” ЭШХ-д хэлэлцүүлэн дараах байдлаар шалгаруулна.

Эрдэм шинжилгээний хурлыг хамтран зохион байгуулагчаар Санхүүгийн зохицуулах хороо, Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбоо, ерөнхий ивээн тэтгэгчээр Газар партнерс ББСБ, ивээн тэтгэгчээр БИД ББСБ, Экокапитал ББСБ, Очир Ундраа ОМЗ ББСБ, Газар капитал ББСБ-ууд оролцож байна.

Шагналын сан:

1-р байр - 1 илтгэл / 1 500 000 төгрөг, өргөмжлөл, бэлэг дурсгалын зүйлс /

2-р байр - 1 илтгэл / 800 000 төгрөг, өргөмжлөл, бэлэг дурсгалын зүйлс /

3-р байр - 1 илтгэл / 300 000 төгрөг, өргөмжлөл, бэлэг дурсгалын зүйлс /

Тусгай байр - 1 илтгэл / 100 000 төгрөг өргөмжлөл, бэлэг дурсгалын зүйлс / тус тус шалгаруулна.

Шалгарсан илтгэгчдийг болон хуралд амжилттай оролцогчдод ББСБ-д дадлага хийлгэх, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах, ажил олгох зэрэг нэмэлт урамшуулал олгоно.

Дэлгэрэнгүй мэдээллийг хавсралт дахь удирдамж болон дараах 9910-0138, 9999-8770 дугаараас лавлана уу.

 

Attachments:
FileТайлбарFile size
Download this file (Oyunii ereld 2014.pdf)Oyunii ereld 2014.pdf 64 Kb
Сүүлд шинэчлэгдсэн: 2014 оны 10-р сарын 21, Мягмар гариг, 10:33
 

Гишүүний хэсэг