ББСБ-ууд Монголбанкны гадаад валютын дуудлага худалдаанд оролцох боломжтой боллоо.
PDF
Хэвлэх
И-мэйл
2014 оны 10-р сарын 27, Даваа гариг, 10:17

Өнөөдөр Худалдаа Хөгжлийн Банк болон Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо (МББСБХ), валютын арилжааны эрхтэй ББСБ-ууд хамтран Хамтын ажиллагааны гурван талт гэрээг үзэглэх ёслолын ажиллагаа зохион байгуулагдлаа. Энэхүү хамтын ажиллагаагаар дамжуулан гадаад валютын дуудлага худалдаанд оролцогчдын тоо өсч, улмаар өрсөлдөөн нэмэгдэн, арилжааны мэдээлэл нээлттэй, ил тод болох, валютын ханш илүү бодитой тогтох гээд олон таатай нөхцөл боломжуудыг нээсэн, ач холбогдол бүхий үйл явдал боллоо.

Эхний ээлжинд хүсэлтээ ирүүлсэн 15 ББСБ-ын төлөөлөл хүрэлцэн ирж, гурван талт хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Цаашид ББСБ-ууд Холбоонд хүсэлтээ гаргах замаар хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллах боломжтой юм.



 

Гишүүний хэсэг