ББСБ-ууд Люксембургийн сургалтанд хамрагдлаа.
PDF
Хэвлэх
И-мэйл
2014 оны 12-р сарын 04, Пүрэв гариг, 08:30

Монголын ББСБ-уудын Холбооноос гадаад хамтын ажиллагааны хүрээнд Люксембургийн Вант Улсын Санхүүгийн технологи, солилцооны агентлаг буюу ATTF байгууллагатай хамтран “Бичил санхүүгийн байгууллагын стратеги, үйл ажиллагаа, эрсдэлийн удирдлага” сэдэвт сургалтыг анх удаа 2014 оны 11 сарын 17-ний өдрөөс 22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.
Уг сургалтанд 25 ББСБ-ын гүйцэтгэх удирдлага, зээл, санхүүгийн албаны удирдлагууд зэрэг дээд түвшний менежерүүдэд хамрагдсан бөгөөд банк, санхүүгийн салбарт олон жил ажиллан туршлага хуримтлуулсан мэргэжилтнүүд болох Люксембургийн ATTF байгууллагын (www.attf.lu) сургагч багш Лижиа Кэстро Монжэ, Бернард Жорж нар удирдан явууллаа. Сургалт бичил санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа, стратегийн гол түлхүүр элементүүдийг тодорхойлох, эрсдэлийн удирдлагын чадвар олгох, олон улсын туршлагаас судлах зэрэг ихээхэн ач холбогдолтой болсныг онцолж байна.
Сургалтанд оролцогчиддоо ажлын өндөр амжилт хүсье.

 

Гишүүний хэсэг