Санхүүгийн салбарынхны нэгдсэн чуулган боллоо
PDF
Хэвлэх
И-мэйл
2014 оны 12-р сарын 04, Пүрэв гариг, 08:33

Санхүүгийн зохицуулах хорооноос салбарын нэгдсэн чуулган зохион байгуулж байна. Уг чуулганаас салбарын тулгамдаж буй асуудлууд болоод шийдвэрлэх арга замуудын талаар хэлэлцэж зөвлөмж гаргах юм.
Зохицуулах байгууллагын зүгээс үнэт цаасны зах зээл, даатгал, бичил санхүүгийн үйлчилгээний салбарт хэрэгжүүлж байгаа бодлогын хүрээний зохицуулалтуудын талаар танилцуулга мэдээлэл өглөө. Мөн чуулга уулзалтанд ББСБ-уудын төлөөлөл оролцож Банк бус санхүүгийн салбарт тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар нээлттэй ярилцлаа.
Монголын ББСБ-уудын Холбооны ерөнхийлөгч А.Алтансүх чуулганы үеэр "ББСБ-ын нийгэмд гүйцэтгэх үүрэг, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам" сэдвээр илтгэл танилцууллаа. Чуулганы төгсгөлд Монголд зохицуулалтын байгууллага үүсч хөгжсөний 20 жилийн ойн хүрээнд Банк бус санхүүгийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий хүмүүсийг шагнаж урамшууллаа.

 

Гишүүний хэсэг