ББСБ-ууд Монголбанкны гадаад валютын дуудлага худалдаанд оролцож эхэллээ.
PDF
Хэвлэх
И-мэйл
2014 оны 12-р сарын 04, Пүрэв гариг, 08:39

ББСБ-ууд Монголбанкны гадаад валютын дуудлага худалдаанд 12 сарын 01-ны өдрөөс эхлэн оролцож эхлэх боломжтой болсныг дуулгахад таатай байна.

ББСБ-ууд Монголбанкны гадаад валютын дуудлага худалдаанд оролцох, гадаад валютын своп, форвард хэлцэл хийх боломжтой болсон талаар өмнө мэдээлж байсан билээ. Үүнтэй холбогдуулан Монголбанк, ХХБ, МББСБХолбоод өөрсдийн дүрэм журмыг боловсруулан, холбогдох өөрчлөлтүүдийг амжилттай хийж дууслаа.

Уг дуудлага худалдаанд Монголбанкны гадаад валютын дуудлага худалдааны журам, ББСБ & ХХБ & Холбоо хооронд байгуулсан хамтын ажиллагааны гурвалсан гэрээ, МББСБХолбооны “Монголбанкны гадаад валютын дуудлага худалдаанд ББСБ-уудын саналыг сонгон шалгаруулах журам” зэрэг журам,гэрээний хүрээнд хамтран ажиллана.

ББСБ-ууд Холбоо, Худалдаа хөгжлийн банктай хамтран ажиллах гурвалсан гэрээ байгуулснаар уг дуудлага худалдаанд оролцох эрх нээгдэх тул гадаад валютын арилжааны эрхтэй ББСБ-ууд Холбоонд хүсэлтээ ирүүлэн гэрээ байгуулах боломжтойг дуулгая.

 

 

Гишүүний хэсэг