Оюуны эрэлд ЭШХ амжилттай болж өндөрлөлөө.
PDF
Хэвлэх
И-мэйл
2014 оны 12-р сарын 04, Пүрэв гариг, 08:55

Оюуны эрэлд эрдэм шинжилгээний хурал 3 дах жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Санхүүгийн салбарын хяналт зохицуулалтын байгууллага үүсгэн байгууллагдсаны 20 жилийн ойд зориулсан хуралд нийт 100 гаруй бүтээл хүлээн авснаас эцсийн шатны хэлэлцүүлэгт 11 бүтээл шалгарч тэргүүн байрыг шалгарууллаа. Ерөнхий ивээн тэтгэгчээр Газар Партнерс ББСБ, ивээн тэтгэгчээр Экокапитал ББСБ, БИД ББСБ-ууд ажиллалаа. Эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагаанд МББСБХ-ны Ерөнхийлөгч ноён А.Алтансүх ирж нээж оюутнуудын цаашдын эрдэм шинжилгээний ажилд амжилт хүсч үг хэллээ. Хурлын шүүгчээр СЗХ-ны бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Баянмөнх, СЭЗДС багш PhD н.Мөнхзаяа, МУИС-ЭЗС багш PhD н.Батжаргал, Ричфинанс ББСБ-ын гүйцэтгэх захирал С.Нэргүй, Газар партнерс ББСБ-ын салбарын захирал О.Амгаланзаяа, нар ажилласан.

Хамтран ажилласан та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье.

Сүүлд шинэчлэгдсэн: 2014 оны 12-р сарын 05, Баасан гариг, 09:49
 

Гишүүний хэсэг