Шагналын материал хүлээж авч эхэллээ.
PDF
Хэвлэх
И-мэйл
2014 оны 12-р сарын 04, Пүрэв гариг, 09:50

Монголын ББСБ-уудын Холбооноос шинэ жилийн арга хэмжээг тохиогдуулан гишүүн ББСБ-уудынхаа Монгол улсын банк санхүүгийн салбарт оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж МББСБХолбооны 2014 оны Банк бус санхүүгийн салбарын шилдэг ББСБ болон ажилтануудыг шагнан урамшуулахаар боллоо.Шилдэг ажилтан, ББСБ-ын материалыг 2014.12.10-ны дотор ирүүлнэ үү.

Шагналын журмыг хавсралт файлаар хүргүүллээ.

Тухайн шагналд тодорхойлолт ирүүлж буй байгууллага, ажилтны  эрхэлсэн ажлын ололт амжилт гаргасан, олон нийтийн ажилд идэвхитэй оролцсон байдал (холбооны үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог байдал), тухайн байгууллагын нийгмийн хариуцлага зэрэг, үр бүтээлийг гол шалгуур үзүүлэлт болгохын зэрэгцээ тухайн салбарт оруулсан бодит хувь нэмэр, эрхэлсэн ажилдаа онцгой амжилт гаргасан байдал, ач холбогдол бүхий үүрэг биелүүлсэн зэргийг харгалзан үзэх зарчмыг баримтална.

Дээрх Шагналын журмыг хангаж байгаа байгууллага болон ажилтнуудын мэдээллийг 2014.12.10-ны дотор БИД ББСБ-н байран дээр авчирж өгнө үү. Ирүүлсэн материалыг Холбооны удирдах зөвлөлийн хурлаар холбооны шагналын журмын дагуу шалгаруулах болно.

МББСБХолбооны шагналд нэр дэвшиж буй ББСБ, ажилтан тус бүрд шагналын журманд заагдсан бүрдүүлэх материалаас гадна байгууллагын болон ажил байдлын тодорхойлолтыг дэлгэрэнгүй хавсаргана уу.

Хаяг: Дэлгэрэнгүй мэдээллийг 9999-8770 утсаар авна уу? Хаяг БИД ББСБ нь Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Сөүлийн гудамж, Модун цамхаг байрны 6 давхарт. /хуучнаар 1-р сургуулийн урд Чонон Бөртэ төв, Ард даатгалын урд/

Attachments:
FileТайлбарFile size
Download this file (МББСБХ-Шагналын журам.pdf)МББСБХ-Шагналын журам.pdf 377 Kb
Download this file (СЗХ-Шагналын журам.pdf)СЗХ-Шагналын журам.pdf 170 Kb
 

Гишүүний хэсэг