Гадаад валютын дуудлага худалдааны журам
PDF
Хэвлэх
И-мэйл

Монголбанкны гадаад валютын дуудлага худалдаанд ББСБ-ууд 2014 оны 12 сарын 01-ны өдрөөс оролцож эхлэнэ.

ББСБ-ууд Монголбанкны гадаад валютын дуудлага худалдаанд оролцох, гадаад валютын своп, форвард хэлцэл хийх боломжтой болсон талаар өмнө мэдээлж байсан билээ. Үүнтэй холбогдуулан Монголбанк, ХХБ, МББСБХолбоод өөрсдийн дүрэм журмыг боловсруулан, холбогдох өөрчлөлтүүдийг амжилттай хийж дууслаа.

ББСБ-ууд Монголбанкны гадаад валютын дуудлага худалдаанд 12 сарын 01-ны өдрөөс эхлэн оролцож эхлэх боломжтой болсныг дуулгахад таатай байна. Уг дуудлага худалдаанд Монголбанкны гадаад валютын дуудлага худалдааны журам, ББСБ & ХХБ & Холбоо хооронд байгуулсан хамтын ажиллагааны гурвалсан гэрээ, МББСБХолбооны “Монголбанкны гадаад валютын дуудлага худалдаанд ББСБ-уудын саналыг сонгон шалгаруулах журам” зэрэг журам,гэрээний хүрээнд хамтран ажиллана. /журам заавар болон сургалтын материалыг хавсаргалаа./

ББСБ-ууд Холбоо, Худалдаа хөгжлийн банктай хамтран ажиллах гурвалсан гэрээ байгуулснаар уг дуудлага худалдаанд оролцох эрх нээгдэх тул гадаад валютын арилжааны эрхтэй ББСБ-ууд Холбоонд хүсэлтээ ирүүлэн гэрээ байгуулах боломжтойг дуулгая.

Attachments:
FileТайлбарFile size
Download this file (20141114_Auction_regulation-1.pdf)20141114_Auction_regulation-1.pdf 174 Kb
Download this file (20141126_HOLBOO-juram.pdf)20141126_HOLBOO-juram.pdf 315 Kb
Download this file (BBSB auction.ppt)BBSB auction.ppt 332 Kb
 

Гишүүний хэсэг