Бүх гишүүдийн хурал амжилттай болж өндөрлөлөө.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2015 оны 3-р сарын 04, Лхагва гариг, 06:41

МББСБХолбооны бүх гишүүдийн хурал өнгөрсөн Лхагва гаригт хуралдаж, хуралдаанд хот, хөдөөгийн идэвхитэй 88 гишүүнээс 51 (58%) нь хүрэлцэн ирлээ. Хурлаар Холбооны 2014 онд гүйцэтгэсэн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн гүйцэтгэлийн тайлан, Хяналтын зөвлөлийн тайлан болон 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийг бүх гишүүдээр хэлэлцэн баталлаа.

Хурлаар орон нутагт үйл ажиллагаа ББСБ-уудын гишүүнчлэлийн хураамжийг 50%-иар бууруулах асуудал, Холбооны мэдээллийн системийн ашиглах журам, Удирдах зөвлөлийн нөхөн сонгууль /1 ББСБ/ зэрэг асуудлууд хэлэлцэгдлээ. Удирдах зөвлөлийн гишүүний нөхөн сонгуулиар Нэткапитал финанс корпораци ББСБ 1 жилийн хугацаатайгаар Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо.

2014 оны ажлын тайлан болон 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг сайтанд байршуулсан тул та бүхэн www.bbsb.mn сайтаас дэлгэрэнгүй мэдээлэл татаж авна уу.

Attachments:
FileТайлбарFile size
Download this file (tailan 2014.pdf)tailan 2014.pdf 1302 Kb
Download this file (tuluvluguu 2015.pdf)tuluvluguu 2015.pdf 483 Kb
 

Гишүүний хэсэг