МҮХАҮТ-ын удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2015 оны 3-р сарын 04, Лхагва гариг, 06:48

2015.02.25-ны өдөр Монголын ББСБ-уудын Холбооны удирдлагууд МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн дарга бөгөөд Ерөнхийлөгч Б.Лхагважавтай уулзлаа.

Уг уулзалтаар бизнес эрхлэхчтэй холбогдон тулгарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудлууд, нэн ялангуяа хууль эрх зүйн чиглэлээр зайлшгүй хийвэл зохих өөрчлөлт шинэчлэлүүд, бизнесийн орчныг сайжруулах, төрөөс бизнест оролцох оролцоо, зохицуулалтыг хязгаарлах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, жижиг дунд бизнесийг дэмжих, мөнгө сангийн бодлого зэрэг нэн тулгамдаж буй асуудлуудаар санал бодлоо солилцлоо.

Уулзалтын үр дүнд эдгээр асуудлуудаа шийдвэрлүүлэх талаар тодорхой, бодит, ажил хэрэгч санал, зөвлөмж гарган хэрэгжүүлэхээр боллоо.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2015 оны 3-р сарын 04, Лхагва гариг, 06:56
 

Гишүүний хэсэг