Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалтанд урьж байна
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2015 оны 3-р сарын 04, Лхагва гариг, 07:02

Хууль ёсыг дээдэлсэн, хариуцлагын ил тод тогтолцоотой, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн удирдлагын зарчмуудыг нэвтрүүлсэн, тогтвортой үйл ажиллагаа бүхий компани нь өнөө үед хөрөнгө оруулалт татах, хувьцаа эзэмшигчдийн өмнө хариуцлага хүлээх өндөр чадвартай байдаг ба энэ ч хэрээр гадна, дотны хөрөнгө оруулагчдын итгэл найдварыг хүлээдэг.

2011 онд шинэчлэгдэн батлагдсан Компанийн тухай хуулийн 75.8 дугаар заалтын дагуу компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн /ТУЗ/ гишүүд, ТУЗ-ийн Нарийн бичгийн дарга нар Компанийн засаглалын сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан байх шаардлага тавьсан.

МҮХАҮТ-тай хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулж буй тус сургалт 2015 оны 3 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд /2 өдөр/ зохион байгуулах гэж байна. Сургалтын төлбөр нэг хүний 300 000 төгрөг байх ба хамрагдах хүний тооны хязгаар 20-25 байхыг анхаарна уу. Сургалтын бүртгэл 3 дугаар сарын 6-ныг дуустал явагдана.

Хөтөлбөрийг хавсралтаас үзнэ үү.

Багшлах боловсон хүчин:

  • Компанийн засаглалын үндэсний зөвлөл
  • Гадаад худалдааны академи
  • Дотоод Аудиторуудын Институт
  • Хөгжлийн шийдэл ТББ

Сургалтын сэдвүүд:

  1. Компанийн засаглалын үндсэн ойлголт, ач холбогдол, чиг хандлага
  2. Компанийн засаглалын хууль эрх зүйн орчин, анхаарах асуудлууд
  3. ТУЗ-ийн гишүүдийн үүрэг хариуцлага, хараат бус гишүүд
  4. ТУЗ, ТУЗ-ийн эрх мэдэл, чиг үүрэг, ТУЗ-ийн хороод
  5. ТУЗ-ийн НБД-ын үүрэг хариуцлага, эрх зүйн байдал
  6. Гүйцэтгэх удирдлага , гүйцэтгэх бус захирлууд
  7. Тайлагнал, ил тод байдал
  8. КНХ, ISO-26000
  9. Санхүү, эрсдлийн удирдлага
  10. Дотоод аудит, хяналт
  11. Их хэмжээний хэлцэл, сонирхолын зөрчилтэй хэлцэл
  12. Бизнесийн ёс зүй

Компани, аж ахуйн нэгжүүд хамт олноороо өөрийн байгууллага дээрээ сургалтыг авч болно. Төгсөгчдөд гэрчилгээ олгоно. Сургалтын материал, танилцуулгаар бүрэн хангана. Сургалт асуулт хариулт, кейс /жишээ, туршлага/, харилцан санал солилцох байдлаар явагдана.

Бүртгэлийг:
МҮХАҮТ-ын Нэгдсэн бодлого төлөвлөлт, зохицуулалтын газрын мэргэжилтэн Б.Баяртуяа
Утас: 99836289, Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. хаягаар өгнө үү.

Сүүлд шинэчлэгдсэн: 2015 оны 3-р сарын 04, Лхагва гариг, 07:59
 

Гишүүний хэсэг