Smartcampaign хөдөлгөөнд нэгдэхийг уриалж байна
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2015 оны 3-р сарын 04, Лхагва гариг, 07:08

Та бүхэнд Харилцагчийг хамгаалах зарчмууд буюу Smart campaign-ний зарчмуудыг танилцуулж байна.

Олон улсын Зохицуулах Хорооноос санаачлан хэрэгжүүлж буй Smart campaign буюу харилцагчыг хамгаалах хөдөлгөөнд одоогийн байдлаар дэлхийн 130 орны 2250 бичил санхүүгийн байгууллагууд нэгдээд байна. Монгол улсаас БИД ББСБ, Транскапитал ББСБ, Кредит монгол ББСБ, Экокапитал ББСБ, Нэткапитал санхүүгийн корпораци ББСБ, Монголын санхүүгийн групп ББСБ, Вишнфанд ББСБ, Эн Ви Си ББСБ, Хасбанк зэрэг бичил санхүүгийн байгууллагууд нэгдэн ороод байна.

Харилцагчыг хамгаалах 7 зарчмуудад: Client Protection 7 Principles

  1. Бүтээгдэхүүн ба үйлчилгээ харилцагчдын хэрэгцээ, шаардлагад нийцсэн байх,
  2. Харилцагчдыг өрийн хэт их дарамтанд оруулахаас урьдчилан сэргийлж , зээлийн хэмжээг тэдний төлбөрийн чадвартай уялдуулан зөв тооцоолдог байх,
  3. Бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ ханш ил тод байх,
  4. Хүүгийн түвшинг зөв тогтоох
  5. Харилцагчдыг хүндэтгэн, зөв боловсон, шудрага хандах, харьцах
  6. Харилцагчдын хувийн нууцлалыг чандлан хадгалах,
  7. Тэдний санал гомдлыг түргэн шуурхай шийдвэрлэдэг дотоод журам, механизмтай байх,

Smartcampaign буюу харилцагчдын эрх ашгийг хамгаалах Олон улсын хөдөлгөөнд гишүүнээр элсэн орж, тус хөдөлгөөнөөс дэвшүүлэн хэрэгжүүлж буй 7 зарчмыг байгууллагын бүхий л үйл ажиллагаанд хэрэгжүүлэн, хэвшүүлж ажиллахыг ГИШҮҮН ББСБ-ууддаа уриалж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр орж авна уу. www.smartcampaign.org


Сүүлд шинэчлэгдсэн: 2016 оны 5-р сарын 20, Баасан гариг, 00:35
 

Гишүүний хэсэг