ББСБ-ТУР 2015 амжилттай болж өндөрлөлөө.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2015 оны 3-р сарын 11, Лхагва гариг, 10:34

МББСБХолбооны гишүүн ББСБ-уудын дунд ТОР ББСБ-уудаар аялах, туршлага судлах, тухай ББСБ-ын соёл, бүтээгдэхүүн үйлчилгээний онцлог, тэргүүн туршлагыг нүдээр харах боломжийг олгож, улмаар ББСБ-даа хэрэгтэй, ололттой зүйлсийг ашиглаж, мотиваци өгөх зорилгоор “ББСБ ТУР 2015”-ыг амжилттай зохион байгууллаа. Уг аялалд нийт 41 ББСБ-н төлөөлөл хамрагдлаа. Энэ удаагийн аялал БИД, Вишнфанд, Нэткапитал, Монголын санхүүгийн групп зэрэг ТОР ББСБ-уудаар аялаж, танилцахаас гадна ББСБ тус бүр дээр 30 минутын сонирхолтой сургалтанд хамрагдсанаараа онцлогтой байлаа.

Сургалтаар:

* БИД ББСБ-ын зүгээс “ББСБ-ын үүсэл хөгжил, түүх” сэдвээр сургалт явуулсан ба ББСБ-уудаас гадаад дотоодын санхүүжилтийг хэрхэн татах, гаднаас хөрөнгө босгох зэрэг асуудлуудаар сонирхолтой ярилцлага өрнөлөө.

* Вишнфанд ББСБ-ын зүгээс “Харилцагчийг хамгаалах зарчмууд /Smart campaign/-ыг ББСБ-д хэрэгжүүлж буй туршлага, үр шим, боломж” сэдвээр сургалт явуулсан ба Холбооны зүгээс гишүүн ББСБ-аа Smartcampaign-д нэгдэх уриалгыг дэвшүүллээ.

* Нэткапитал ББСБ-ын зүгээс “Цагийн менежмент ба манлайлал”-ын чиглэлээр сургалтанд хамрагдсан ба ББСБ-ын мэдээллийн технологи, хүний нөөц, засаглал, удирдлага зохион байгуулалтын талаар нээлттэй ярилцаж, сонирхсон асуултандаа хариулт авч байлаа.

* Монголын санхүүгийн групп ББСБ-ын зүгээс “ББСБ-ын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлж буй байдал” сэдвээр сургалтанд хамрагдсан ба ББСБ-уудад хэрэгжүүлж болох шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний боломж, нийгмийн хариуцлагын чиглэлээр ярилцлаа.


Сүүлд шинэчлэгдсэн: 2015 оны 3-р сарын 11, Лхагва гариг, 10:40
 

Гишүүний хэсэг