БСХС-ын Удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзалт зохион байгууллаа.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2015 оны 3-р сарын 23, Даваа гариг, 03:29

2015 оны 3 сарын 19-ны өдөр МББСБХолбооны Удирдах зөвлөлийн гишүүд Бичил санхүүгийн хөгжлийн сангийн Удирдах зөвлөлийн гишүүд, гүйцэтгэх удирдлагийг хүлээн авч, уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар Холбоо болон ББСБ-уудаас Дэлхийн банк, Монгол улсын Засгийн газрын хамтран хэрэгжүүлж буй Тогтвортой амжиргаа төслийн зээлийг ББСБ-уудаар хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлсэн тухай, ББСБ, тэдгээрийн харилцагчдын хувьд ямар өсөлт хөгжилт гарч, хэрхэн үр шимээ өгсөн тухай, цаашид төслийн зээлийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлд хэрхэн хамтран ажиллах танилцуулга мэдээлэл хийлээ.

БСХС нь Холбооноос тавьсан бөөний зээлийн хэмжээг нэмэгдүүлэх, оролцогч санхүүгийн байгууллагуудыг нэмэгдүүлэх болон БАРЬЦАА хөрөнгийн шаардлагыг хөнгөвчлөх зэрэг асуудлуудыг нааштай хүлээн авлаа.

Цаашид Холбооны зүгээс ББСБ-уудад тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, ББСБ-ын активын өсөлтийг сайжруулах, төсөл хөтөлбөрт өргөнөөр хамруулах чиглэлд идэвхитэй ажиллах болно. Иймд та бүхэн төсөл хөтөлбөртэй холбогдох саналаа бидэнд ирүүлж байна уу.

 

Гишүүний хэсэг