Нийслэлийн засаг даргын тамгын газартай уулзалт зохион байгууллаа.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2015 оны 3-р сарын 27, Баасан гариг, 09:35

Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Буяндалай тэргүүтэй удирдлагууд, Санхүүгийн зохицуулах хороо болон МББСБХолбооны удирдлагуудыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байранд хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар МББСБХолбоо, Санхүүгийн зохицуулах хорооноос Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай цаашид хэрхэн хамтран ажиллах боломж нөхцөл байгаа талаар, нийслэлийн удирдлагаас хэрэгжүүлж буй бодлогын асуудлыг хэрхэн харилцан ашигтай хамтран хэрэгжүүлэх, мөн бичил, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх зээлийг ББСБ-аар дамжуулан жигд хүртээмжтэй олгох боломжийн талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр Холбооны ерөнхийлөгч А.Алтансүх “Бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийг ББСБ-аар дамжуулан зээлдүүлэх санал” сэдвээр танилцуулга хийж, Нийслэлийн засаг даргын тамгын газартай хамтран ажиллах боломж, нөхцөлийн талаар мэдээлэл өглөө.

Уулзалтын эцэст бичил жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийг ББСБ-аар дамжуулан зээлдүүлэх, тус чиглэлд хамтран ажиллах зорилгоор СЗХ болон Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгийг ойрын хугацаанд байгуулахаар тогтлоо.

Сүүлд шинэчлэгдсэн: 2015 оны 3-р сарын 27, Баасан гариг, 10:01
 

Гишүүний хэсэг