Ядуурлыг хэмжих ОУ-ын тооцооллын аргачлалыг Монгол улсад нэвтрүүлэхээр боллоо.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2015 оны 3-р сарын 27, Баасан гариг, 10:16

PROGRESS OUT OF POVERTY INDEX TOOL (PPI) буюу Ядуурлыг хэмжих ОУ-ын тооцооллын аргачлалыг Монгол улсад нэвтрүүлэхээр боллоо.

Бичил Санхүүгийн Хөгжлийн Сан нь Дэлхийн Зөн Монгол ОУБ, ВишнФанд ББСБ болон ХасБанкны дэмжлэгтэйгээр ОУ-ын Грамин Фоундэйшн төрийн бус байгууллагатай хамтран Олон улсын стандартын дагуу батлагдсан Progress out of Poverty Index tool (PPI) буюу Ядуурлыг хэмжих тооцооллын аргачлалыг Монгол улсад нэвтрүүлэх гэж байна.

Энэхүү ядуурлыг хэмжих тооцооллын арга нь ОУ-ын Грамин Фоундэйшн ТББ-ын санаачилга дэмжлэгтэйгээр нийт дэлхийн 55 оронд хэрэглэгдэж байгаа ба үүнийг Монгол улсад нэвтрүүлснээр айл өрх, гэр бүлүүдийн амьжиргаа, эдийн засгийн байдал аль түвшинд хэрхэн өөрчлөгдөж байгааг хэмжиж хянах боломжтой болох юм. PPI ядуурлыг хэмжих тооцооллын аргачлал  нь энгийн, статистикийн тоо баримтан дээр үндэслэсэн, тодорхой нэг улс орны ядуурлыг хэмжих аргачлал юм. Ерөнхийдөө ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй айл өрхөөс судалгаа авч эхлэх үеийн байдал болон тодорхой хугацааны дараах үеийн өөрчлөлтийг үнэлж тооцоолох боломжтой 10 асуултаас бүрдсэн судалгаагаар хийгдэнэ.

Монгол улсад зориулан гаргах PPI тооцооллын аргачлалын үр дүн тайланг ядуурлын эсрэг болон хөгжлийн салбарт ажилладаг бүхий л байгууллагууд, ТББ-ууд, ашгийн бус байгууллагууд, банк болон ББСБ-ууд, Засгийн Газрын нийгэмд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор татаж авахад нээлттэйгээр, үнэ төлбөргүй бүх нийтийн өмч болгон интернет вебсайтанд байршуулах юм.

Энэхүү ядуурлыг хэмжих тооцооллын аргачлалыг танилцуулах уулзалтыг өнөөдөр буюу 2015.03.27-ны өдөр зохион байгуулж ядуурлын түвшний зорилтот бүлэгт хүрч үйлчлэхэд дэмжлэг үзүүлэх аргачлалын хэрэгжилт болон нйигэмд үзүүлэх нөлөөллийн талаар хэлэлцлээ.

Уг уулзалтанд Хүн Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын Яам, Үндэсний Статистикийн Хороо, Санхүүгийн Зохицуулах Хороо, МҮХАҮТ, МББСБХолбоо, Хаан банк, Дэлхийн Банк, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк, Азийн Хөгжлийн Банк, UNDP, UNICEF, ADRA, Хүүхдийг ивээх сан болон Норвегийн Тусламжийн Байгууллага зэрэг олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцсон ба БСХС, Дэлхийн банк, Вишнфанд монгол ББСБ болон Хас банк нар хамтран ажиллах гэрээ байгууллаа.

 

Гишүүний хэсэг