Сагсны тэмцээн 2015.05.02-нд болно.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2015 оны 4-р сарын 13, Даваа гариг, 02:57

ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН ТӨЛӨӨХ 2015 САГСАН БӨМБӨГ”-ИЙН ТЭМЦЭЭНД УРЬЖ БАЙНА.

ББСБ-уудын 2015 оны сагсан бөмбөгийн аварга шалгаруулах ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН ТӨЛӨӨХ тэмцээнд Холбооны гишүүн ББСБ-ууд та бүхнийг урьж байна.  Энэ жилийн тэмцээнийг цомын эзэн Нэткапитал санхүүгийн корпораци ББСБ-тай хамтран өргөн хүрээнд зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна.

Тэмцээн 2015 оны 5 сарын 1-2 ны өдрүүдэд Этүгэн зааланд болно. Тэмцээний тоглолтын товч журмыг хүргүүлж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг техникийн зөвлөгөөн дээр танилцуулна.

Холбооны гишүүн нийт ББСБ-ууд амжилт хүсье.

Тэмцээний журмаас:

Шилжин явах цомыг эрэгтэй, эмэгтэй багуудын нийлбэр дүнгээр шалгаруулах ба ЦОМ-ын эзэн ББСБ нь ирэх жилийн тэмцээний үндсэн зохион байгуулагчаар оролцох эрхийг авна.

Тэмцээнд ББСБ-ууд дангаараа эсвэл бусад ББСБ-уудтай хамтран эрэгтэй эмэгтэй тус бүр 1-2 шигшээ багийг бүрдүүлж оролцоно. Тэмцээнд оролцох ББСБ нь 20-с дээш ажилтантай дангаараа, 20-с доош ажилтантай бол 1-2 ББСБ хамтран баг бүрдүүлэн оролцох боломжтой.

Баг тус бүр 6-8 тамирчинтай байна.. Багийн тамирчид тухайн ББСБ-д 3 сараас дээш хугацаанд ажилласан, жинхэнэ ажилтан байна. /Нийгмийн даатгалын дэвтрийг тулган баталгаажуулна/

Лигт тоглодог болон тоглож байсан тамирчид тэмцээнд оролцох боломжгүй.

 

1 багын бүртгэлийн хураамж 150,000 төгрөг байна. Тэмцээнийг мэдүүлгийг 2015.04.28-ны дотор Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. хаягаар, хавсралт дахь загварын дагуу хүлээж авна.

 

Гишүүний хэсэг