Люксембургийн сургалтанд урьж байна.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2015 оны 4-р сарын 15, Лхагва гариг, 06:03

Бичил санхүүгийн байгууллагын стратеги, үйл ажиллагаа, эрсдэлийн удирдлага сэдэвт сургалтанд урьж байна.

МББСБХолбоо, Санхүүгийн зохицуулах хороо, Люксембургийн МОН-004 төсөл болон Люксембургийн Вант Улсын Санхүүгийн технологи, солилцооны агентлаг буюу ATTF байгууллагууд хамтран “БИЧИЛ САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГЫН СТРАТЕГИ, ҮЙЛ АЖИЛЛАГАА, ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГА” сэдэвт сургалтыг 2015 оны 05 сарын 26-ний өдрөөс 29-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо 2 дахь удаагаа зохион байгуулахаар болсныг дуулгахад таатай байна.

Уг сургалт нь ББСБ-ын гүйцэтгэх удирдлага, зээл, санхүүгийн албаны удирдлагууд зэрэг дээд түвшний менежерүүдэд зориулагдсан бөгөөд Люксембургийн ATTF байгууллагын (www.attf.lu) сургагч багш нар хүрэлцэн ирж зохион байгуулах юм. ургалт англи хэлнээс синхрони орчуулгатай явагдана./

Сургалтын төлбөр:

Люксембургийн ATTF байгууллагаас: Сургагч багшийн онгоцны зардал, 4 хоногийн турш дахь сургалын синхрон орчуулгын төлбөр болон сургалтын материалын орчуулгын зардлуудыг бүрэн хариуцаж байга. /эдгээр зардал нь ойролцоогоор 5000$ болж байгаа.

Санхүүгийн зохицуулах хороо болон Люксембург улсаас Монгол улсад хэрэгжиж байгаа “Санхүүгийн салбарын чадавхийг бэхжүүлэх МОН-004” төслөөс: Сургагч багшийн зардал, Улаанбаатарт байрлах байрны зардал, уг сургалтын турш дах 4 өдрийн заалны төлбөр, оролцогчдийн өдрийн хоол, цай кофены зардлыг бүрэн санхүүжүүлж байгааг дуулгахад таатай байна.

Оролцогчид дараах зардлыг хариуцна: Оролцооны хураамж болох 150 EUR. Уг зардал нь тухайн оролцогчид олгогдох сертификатны лицензийн төлбөр бөгөөд Люксембургийн ATTF байгууллагад шилжүүлэх тул 2015 оны 5 сарын сарын 1-ны өдрөөс өмнө шилжүүлсэн байна.

Бүртгэл: 2015 оны 5 сарын 1-ны дотор МББСБХолбооны Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. хаягаар болон 9999-8770 утсаар ирүүлнэ үү.

Сүүлд шинэчлэгдсэн: 2015 оны 4-р сарын 15, Лхагва гариг, 06:08
 

Гишүүний хэсэг