Сагсан бөмбөгийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2015 оны 5-р сарын 04, Даваа гариг, 07:57

ББСБ-уудын 2015 оны сагсан бөмбөгийн аварга шалгаруулах ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН ТӨЛӨӨХ тэмцээнд Холбооны гишүүн 40 гаруй ББСБ-ын 28 баг, 300 гаруй тамирчид оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Энэ жилийн тэмцээн өмнөх жилүүдээс илүү өрсөлдөөнтэй, өргөн хүрээнд зохион байгуулагдсаныг дуулгахад таатай байна.

Энэ жилийн тэмцээнээс эхлэн шилдэг эрэгтэй, эмэгтэй тачирчдыг шалгаруулсан бөгөөд шилдэг эрэгтэй тамирчнаар Монголын санхүүгийн групп ББСБ-ын 8 номерын тамирчин Х.Идэр, шилдэг эмэгтэй тамирчнаар Нэткапитал ББСБ-ын 10 номерын тамирчин Х.Хонгорзул нар шалгарлаа. 2015 оны тэмцээний шагналт байруудад дараах ББСБ-ууд орлоо.

Эрэгтэй төрөлд I байрт Монголын санхүүгийн групп ББСБ, II байрт Нэткапитал ББСБ, III байрт Ньюфонд ББСБ, Мобифинанс ББСБ-ын хамтарсан багууд.

Эмэгтэй төрөлд I байрт Нэткапитал ББСБ, II байрт Эмдаблю кредит ББСБ, Ти энд Ди финанс ББСБ-ын хамтарсан багууд, III байрт Монголын санхүүгийн групп ББСБ-ын багууд тус тус шалгарлаа.

Шилжин явах цомыг НЭТКАПИТАЛ ББСБ хоёр дахь жилдээ хадгалан үлдэж ирэх жилийн тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар оролцох эрхийг гардан авлаа.

Тэмцээнд оролцсон баг тамирчид болон ирж хөгжөөн дэмжсэн ББСБ-уудын ажиллагсаддаа ажлын өндөр амжилт хүсье.

 

Гишүүний хэсэг