“Бяцхан санхүүч - Миний хуримтлал” бүтээлийн уралдаанд урьж байна.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2015 оны 5-р сарын 20, Лхагва гариг, 08:19

УРАЛДААНЫ ЗОРИЛГО: МББСБХолбооны гишүүн ББСБ-уудын ажилтан ажиллагсадыг идэвхижүүлэн “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан байгууллага хамт олноороо идэвхи санаачлагатай жигд зохион байгуулалттай оролцуулах, хүүхэд багачуудын авъяас чадварыг үнэлэн, нэг өдрийг баяр хөөрөөр дүүрэн өнгөрүүлэхэд оршино.

УРАЛДААН ЯВУУЛАХ ҮЕ ШАТ: Тэмцээнд МББСБХолбооны гишүүн ББСБ-ын нийт ажилтан ажиллагсадын 4-16 насны хүүхэд багачууд оролцох бөгөөд “Бяцхан санхүүч - Миний
хуримтлал” сэдвийн хүрээнд өөрийн зурсан гар зургаар оролцоно.

БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

- Оролцож буй ББСБ-ууд нь удирдамжийн дагуу идэвхитэй оролцох бөгөөд “Бяцхан санхүүч”-ын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.

- Уралдаанд оролцож байгаа бүтээлийг зөвхөн өөрийн уран сэтгэмжээр хийсэн байна.

- 2015 оноос хойш хийсэн, уг бүтээл нь урьд өмнө ямар нэгэн уралдаанд оролцож байгаагүй зэрэг ерөнхий шаардлагыг оролцогчдод тавина.

БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВАХ: Бүтээлийг 2015.05.18 - 2015.05.28-ны хүртэлх хугацаанд МББСБХолбооны байранд эх хувиар эсвэл Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. хаягаар хүлээн авна. Хоцорсон бүтээлийг хүлээж авахгүй бөгөөд оролцож буй бүтээлийг буцаан олгохгүй.

ЖИЧ: Дараах мэдээллийг оролцож буй бүтээлийнхээ ар талд баруун доод өнцөгт цэвэр, гаргацтай бичсэн байх. Үүнд:
- Бүтээлийн нэр
- Оролцогчийн овог, нэр
- Эцэг, эхийн ажилладаг ББСБ-ын нэр
- Хот, аймаг, сум, дүүрэг, сургуульанги
- Төрсөнон, сар, өдөр,
- Нас,хүйс
- Харилцах утас, гэрийн хаяг зэргийг гаргацтай баруун доод өнцөгт бүтээлийнхээ ард цэвэр бичсэн байна.

ШАЛГАРУУЛАЛТ: Эх үрсийн баярыг тохиолдуулан тэмцээнд ирүүлсэн бүтээлүүдээс шилдэг 30 оролцогчийг шалгаруулж 2015.05.30-ны Бямба гаригт 13.00 цагт МББСБХолбооны байран дээр хүлээн авч бэлэг гардуулна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: МББСБХолбооны www.bbsb.mn, www.facebook.com/mnbfia сайтуудаар болон 9999-8770 утсаар авна уу.

Attachments:
FileТайлбарFile size
Download this file (УДИРДАМЖ.pdf)УДИРДАМЖ.pdf 152 Kb
 

Гишүүний хэсэг