“ББСБ-ын активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам” шинээр батлагдлаа.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2015 оны 5-р сарын 21, Пүрэв гариг, 11:41

Монголын ББСБ-уудын холбоо, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран “ББСБ-ын активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам” –ыг боловсруулсан билээ. Ийнхүү Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга, Сангийн сайдын хамтарсан 2015.05.13-ны өдрийн 144/125 тоот тогтоолоор “ББСБ-ын активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам” шинээр батлагдан гарсан байна. Тус журмаар ББСБ-уудын актив хөрөнгөндөө ангилал хийх давтамж сард 2 удаа байсныг 1 удаа болгож, хэвийн зээлийн үлдэгдэлд 1 хувиар эрсдэлийн сан байгуулдаг байсныг 0 хувь болгож, активт чанарын үзүүлэлтээр эрсдэлийн сан байгуулдаг байсныг шинэчилсэн зэрэг томоохон өөрчлөлтүүд орсон байна.

Энэхүү журмыг 2015 оны 7 дугаар сарын 1-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан байна.

Attachments:
FileТайлбарFile size
Download this file (frc_nbfi_15_144-125-1.pdf)frc_nbfi_15_144-125-1.pdf 601 Kb
 

Гишүүний хэсэг