“Бичил санхүүгийн байгууллагын стратеги, үйл ажиллагаа, эрсдэлийн удирдлага” сэдэвт сургалт амжилттай болж өндөрлөлөө.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2015 оны 6-р сарын 02, Мягмар гариг, 04:36

Монголын ББСБ-уудын Холбоо, Санхүүгийн зохицуулах хороо болон Люксембургийн вант улсын санхүүгийн салбарын сургалтын чадавхийг сайжруулах МОН-004 төсөл болон Люксембургийн Вант Улсын Санхүүгийн технологи, солилцооны агентлаг буюу ATTF байгууллагатай хамтран “Бичил санхүүгийн байгууллагын стратеги, үйл ажиллагаа, эрсдэлийн удирдлага” сэдэвт сургалтыг хоёр дахь удаагаа 2015 оны 05 сарын 26-ны өдрөөс 29-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.

Уг сургалтанд 20 ББСБ-ын гүйцэтгэх удирдлага, зээл, санхүүгийн албаны удирдлагууд зэрэг дээд түвшний менежерүүдэд хамрагдсан бөгөөд банк, санхүүгийн салбарт олон жил ажиллан туршлага хуримтлуулсан мэргэжилтнүүд болох Люксембургийн ATTF байгууллагын (www.attf.lu) сургагч багш Andre Koch, Gregory Thys нар удирдан явууллаа. Сургалт бичил санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа, стратегийн гол түлхүүр элементүүдийг тодорхойлох, эрсдэлийн удирдлагын чадвар олгох, олон улсын туршлагаас судлах зэрэг ихээхэн ач холбогдолтой болсныг онцолж байна.

Сургалтанд оролцогчиддоо ажлын өндөр амжилт хүсье.

 

Гишүүний хэсэг