Бяцхан санхүүч-Миний хуримтлал 2015 сэдэвт гар зургийн уралдаан амжилттай болж өндөрлөлөө.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2015 оны 6-р сарын 02, Мягмар гариг, 08:04

МББСБХолбооноос гишүүн ББСБ-уудын ажилтан ажиллагсадыг идэвхижүүлэн “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан байгууллага хамт олноороо идэвхи санаачлагатай жигд зохион байгуулалттай оролцуулах, хүүхэд багачуудын авъяас чадварыг үнэлэн, нэг өдрийг баяр хөөрөөр дүүрэн өнгөрүүлэх зорилгоор "БЯЦХАН САНХҮҮЧ-МИНИЙ ХУРИМТЛАЛ" сэдэвт гар зургийн уралдааныг уламжлал болгон зохион байгуулдаг билээ. 2015 оны Бяцхан санхүүч миний хуримтлал бүтээлийн уралдаанд 30 гаруй хүүхдүүд бүтээлээ ирүүлэн оролцлоо.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан уралдаанд бүтээлээ ирүүлсэн хүүхэд багачуудаа 05.30-ны өдөр Холбооны байран дээр хүлээн авлаа. Холбооны зүгээс хүүхэд багачууддаа "Мөнгө гэж юу вэ?" сэдэвт хичээлийг бэлтгэн орж цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүссэн юм. Мөн хүүхдүүддээ бэлэг дурсгалын зүйлс гардуулан нэг өдрийн хөгжилттэй өнгөрүүллээ.

Уралдаанд амжилттай оролцсон хүүхдүүддээ цаашдын уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

 

Гишүүний хэсэг