ӨДРИЙН АМРАЛТ & СУРГАЛТанд урьж байна.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2015 оны 6-р сарын 02, Мягмар гариг, 09:26

Холбооны гишүүн ББСБ-ын захирал таныг Чингисийн хүрээ аялал жуулчлалын цогцолбороор аялаж, дэлхийн хамгийн том Монгол гэр, ангийн арьсаар гоёсон музей ресторан, Алтан,Мөнгөн өргөө, түүхийн ховор нандин үзмэрүүдийг үзэж сонирхохын зэрэгцээ сургалтанд сууж, элсний волэйбол тоглож, хорхог идэн, холбооныхоо гишүүдийн хамтаар нэг өдрийг хөгжилтэй өнгөрүүлэхийг санал болгож байна.

Сургалтыг маш туршлагатай, шилдэг лектор Монгол банкны ерөнхийлөгч асан, Компанийн засаглалын үндэсний төвийн гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат “ББСБ-ын стратеги, хямралын үе дэх эрсдэлийн удирдлага” сэдвээр удирдан явуулах ба Холбооны Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүд бүгд хүрэлцэн ирж, хагас жилийн ажлаа тайлагнаж, Холбоонд шинээр элссэн ББСБ-ууддаа Гишүүний батламжийг гардуулах ёслолын арга хэмжээ болно. Гишүүний хувьд та заавал оролцоно уу.

Арга хэмжээний 1 хүний төлбөр 50,000 төгрөг, 2 дахь оролцогчийн төлбөр 100,000 төгрөг.

СУРГАЛТ: 2015 оны 06 сарын 06-ны Бямба гаригт 09 цаг 00 минутаас Драмын театрын өмнөх талбайгаас нэгдсэн автобус хөдөлнө.

БҮРТГЭЛ: Холбооны 9999-8770 утсаар болон Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. хаягаар 2015.06.05-ны дотор бүртгүүлнэ үү.

Сүүлд шинэчлэгдсэн: 2015 оны 6-р сарын 02, Мягмар гариг, 09:34
 

Гишүүний хэсэг