Даатгалын компаниуд хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулалт хийх эрх зүйн орчин бүрдлээ.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2015 оны 6-р сарын 16, Мягмар гариг, 03:13

Даатгалын компанийн даатгалын нөөц сангаас хийх хөрөнгө оруулалтын зохистой ажиллагааг дэмжих, хөрөнгө оруулалтын эрсдэлийг бууруулах зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооны 2009 оны 271, 273 дугаар тогтоол, 2013 оны 249, 250 дугаар тогтоолоор тус тус батлагдсан урт хугацааны болон ердийн даатгалын компанийн даатгалын нөөц сангаас хөрөнгө оруулалт хийхэд тавигдах шаардлага, даатгагчийн төлбөрийн чадварыг тооцох журмуудад өөрчлөлт орууллаа.

Тус зохицуулалтаар даатгалын компанийн нөөц сангаас арилжааны зээл олгох үйл ажиллагааг хориглож, санхүүгийн бусад салбаруудад хөрөнгө оруулах боломжийг бий болгох, хөрөнгө оруулалтын өгөөжийг өсгөх, хөрөнгө оруулалтаар дамжуулан тухайн салбарыг чадавхижуулахад шаардлагатай гэж үзсэн хөрөнгө оруулалтын ангиллыг нэмж, зарим ангиллын хөрөнгө оруулах хувийг өсгөсөн.

Тухайлбал даатгалын нөөц сангаас хөрөнгө оруулалт хийх ангилалд Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 6.2.1-д заасан нээлттэй болон хаалттай хөрөнгө оруулалтын санг нэмж орууллаа. Энэ нь Засгийн газрын 2015.02.18-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор батлагдсан “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр”-т тусгагдсан “Хөрөнгө оруулалтын сан”-г байгуулах, үйл ажиллагааг эхлүүлэх ажлын хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс хийж буй ажлын нэг хэсэг болж байгаа юм. Мөн даатгагч нь банк бус санхүүгийн байгууллагад итгэлцлийн үйлчилгээгээр хөрөнгө оруулах хэмжээг нийт нөөц сангийн 20 хувь болгон нэмэгдүүлсэн нь санхүүгийн салбарыг дэмжих зохицуулалт боллоо гэж Санхүүгийн зохицуулах хорооны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Сүүлд шинэчлэгдсэн: 2015 оны 6-р сарын 16, Мягмар гариг, 03:36
 

Гишүүний хэсэг