ББСБ-ын НББ-ын онцлог, тайлагнал сэдэвт сургалтанд урьж байна.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2015 оны 6-р сарын 16, Мягмар гариг, 05:07

Монголын ББСБ-уудын холбооноос Санхүүгийн зохицуулах хороо, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, ММНБИнститути, excel.mn ХХК зэрэг байгууллагуудтай хамтран ББСБ-уудын нягтлан бодогч нарт “ББСБ-ын НББ-ын онцлог, тайлагнал” сэдэвт 1.5 өдрийн сургалтыг зохион байгуулахаар боллоо.

Сургалт нь ББСБ-ын Нягтлан бодох бүртгэл, татварын бүртгэл, нийгмийн даатгалын бүртгэл тайлагнал, практикт гардаг алдаа, тэдгээрийг хэрхэн залруулах болон НББОУСтандарт, хэрэглээ, тэр дундаа ББСБ-ын үйл ажиллагаанд нийтлэг хэрэглэгддэг стандартуудын чиглэлээр Мэргэжлийн байгууллагын чадварлаг, багш, ажилтануудтай хамтран зохион байгуулахаараа онцлогтой. Сургалт практикт суурилсан байдлаар оролцогчдын асуулт хариулт, кейс сургалт, харилцан бие биенийхээ туршлагаас суралцах боломжийг дэмжих аргаар явагдана.

Сургалт: 2015 оны 06 сарын 24-25ны өдрүүдэд 10.00-18.30 цагийн хооронд МҮХАҮТ-ын 507 тоотод болно.

Сургалтын модуль:

Сургалтын төлбөр: гишүүн ББСБ бол 80.000, гишүүн бус ББСБ бол 160.000 төгрөг. Сургалтын төлбөрийг 2015.06.20-ны дотор МББСБХ-ны Худалдаа хөгжил банкны 499 053 088 тоот дансанд шилжүүлнэ үү.

Бүртгүүлэх: Оролцогчийн овог нэр, байгууллага, албан тушаал, цахим хаяг болон холбоо барих утасны дугаарын хамт 9999-8770 болон Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. хаягаар холбогдон бүртгүүлнэ үү.

Сүүлд шинэчлэгдсэн: 2015 оны 6-р сарын 16, Мягмар гариг, 05:11
 

Гишүүний хэсэг