Бичил санхүүгийн төвийн 18 дахь удаагийн уулзалтанд урьж байна.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2015 оны 8-р сарын 06, Пүрэв гариг, 06:06

Microfinance center буюу Бичил санхүүгийн төвийн /MFC/ 18 дахь уулзалт 2015 оны 11 сарын 4-6 ны өдрүүдэд Чехийн Прага хотноо зохион байгуулагдахаар болжээ.

МББСБХолбоо нь Бичил санхүүгийн төвийн албан ёсны гишүүн бөгөөд уг гишүүнчлэлийнхээ дагуу гишүүн ББСБ-уудаа олон улсын чуулга уулзалт, сургалт, семинарт хөнгөлөлттэй үнээр хамруулах, техникийн болон санхүүгийн дэмжлэг, мэдээлэл, арга зүйн туслалцаа авах, хөрөнгө оруулагч байгууллагуудтай холбоо, харилцаа тогтоох улмаар санхүүжилт босгох боломжуудыг эрэлхийлэн ажилладаг.

Уулзалтанд оролцох хүсэлтэй ББСБ-ууд Холбоогоор дамжуулан групп үүсгэж бүртгүүлсэн тохиолдолд хамгийн хөнгөлөлттэй нөхцөлөөр бүртгүүлэх боломжтой. Бидний тооцоолсноор онгоцны нислэгийн хувиараас шалгаалан 2015.11.02-07-ны хооронд Прагад байхаар төлөвлөж байна.

Нэг оролцогчийн зардал: 1 оролцогчийн зардал ирж очих онгоцны тийз, 5 хоногийн зочид буудлын төлбөр, семинарын бүртгэлийн хураамж зэргийг оролцуулаад 3.8-4.0 сая төгрөг болохоор байна. /Энэ жилийн хувьд долларын ханшны өсөлт болон болох газрын байршил зэргээс хамаараад зардал бага зэргийн өндөр тусч байна./

Иймд оролцох хүсэлтэй ББСБ-ууд 2015.08.25-ны дотор бүртгүүлнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.mfc2015.org/ хаягаар орж авна уу. Дэлгэрэнгүй хөтөлбөрийг хавсаргалаа.

Attachments:
FileТайлбарFile size
Download this file (Conference Agenda.pdf)Conference Agenda.pdf 211 Kb
 

Гишүүний хэсэг