Волейболын тэмцээнд урьж байна.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2015 оны 8-р сарын 31, Даваа гариг, 03:46

ББСБ-уудын 2015 оны волейболын аварга шалгаруулах ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН ТӨЛӨӨХ тэмцээнд Холбооны гишүүн ББСБ-ууд та бүхнийг урьж байна.

Энэ жилийн тэмцээнийг 2014 оны цомын эзэн Жуниор натур ББСБ-тай хамтран өргөн хүрээнд зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна.

ТЭМЦЭЭН: 2015.10.17-18-ны өдрүүдэд ЭТҮГЭН дээд сургуулийн зааланд болно. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй багын төрөлд болох тул ББСБ-ууд оролцох тамирчдын мэдүүлгээ 10.1-ны дотор холбоонд ирүүлнэ үү.

Шилжин явах цомыг эрэгтэй, эмэгтэй багуудын нийлбэр дүнгээр шалгаруулах ба ЦОМ-ын эзэн ББСБ нь ирэх жилийн тэмцээний үндсэн зохион байгуулагчаар оролцох юм. Дэлгэрэнгүй мэдээллийг удирдамжаас харна уу.

Та бүхэн тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч болон бусад ивээн тэтгэгчээр оролцох боломжтой. Үүнд:

1) Ерөнхий ивээн тэтгэгч: 1 сая төгрөгөөр ивээн тэтгэх ба баннер, аннос дээр өөрийн байгууллагын логог байршуулна, мөн ярилцлага өгөх зэрэг давуу талуудтай.
2) Ивээн тэтгэгч: 300,000 төгрөгөөр буюу түүнээс дээш төгрөгөөр ивээн тэтгэх боломжтой ба баннер, аннос дээр өөрийн байгууллагын логог байршуулах зэрэг давуу талуудтай.

Attachments:
FileТайлбарFile size
Download this file (voleyball udirdamj.pdf)voleyball udirdamj.pdf 150 Kb
Сүүлд шинэчлэгдсэн: 2015 оны 9-р сарын 08, Мягмар гариг, 02:31
 

Гишүүний хэсэг