Эрүүл агаарт Эко аялалд урьж байна
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2015 оны 9-р сарын 16, Лхагва гариг, 09:14

МББСБХолбооноос “Эрүүл агаарт Эко аялал”-г ББСБ-уудынхаа ажилтануудын дунд 2015.09.26-ны Бямба гаригт хоёр дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулахаар боллоо. Аялал Улаанбаатар – Манзушир чиглэлд нэгдсэн унаагаар, Манзушир – Цэцээ гүн чиглэлд хөгжөөнтэй, буухиа тэмцээнтэй, өрсөлдөөнтэйгээр алхах хөтөлбөрийн хүрээнд явагдана.

АНХААРАХ: Аялалд оролцогчид 2015.09.26-ны өглөө 8:00 цагт Драммын театрын урд цугларна. Цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан өдрийн хоол, уух зүйлс, хөнгөн дулаан хувцасаа тус бүрдээ бэлтгэж явна. Холбооноос нэгдсэн унаагаар үйлчлэх тул оролцох хүний тоо, багийн ахлагчийн утас зэргийг 9999-8770 утсанд бүртгүүлнэ үү. (үнэ төлбөргүй) Аялалд эхний 200 оролцогчийг бүртгэх тул бусад ББСБ-ууддаа боломж олгох үүднээс оролцогчдынхоо тоог шалгаж байж өгөөрэй.

 

Гишүүний хэсэг