Волэйболын тэмцээнд урьж байна.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2015 оны 9-р сарын 16, Лхагва гариг, 09:34

ББСБ-ын салбарын Волэйлболын тэмцээн 2015.10.17-18ны өдрүүдэд ЭТҮГЭН дээд сургуулийн зааланд болно. Энэ жилийн хүрээнд оролцогчдын тоог нэмэгдүүлэх, тэмцээний чанарыг сайжруулах, тэмцээнийг илүү сонирхолтой болгох зорилгоор олон олон арга хэмжээнүүдийг санаачлан хэрэгжүүлэхээр бэлтгэж байна. Үүнд:

  • Шилдэг эрэгтэй, эмэгтэй баг тамирчдыг шалгаруулах /цом, өргөмжлөл, мөнгөн медалиар шагнан, урамшуулах/
  • Шилдэг хөгжөөн дэмжигч байгууллага хамт олныг шалгаруулах / Шилдэг хөгжөөн дэмжигч багийн хувьд баг хамт олны оролцоо, хувцасны жигдэрсэн байдал, хөгжөөн дэмжигчдын санаачлага, идэвхитэй оролцоо, тэмцээнд зориулж бэлтгэсэн байдал зэргийг харгалзан үзэх болно. ББСБ-уудын хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, Шилдэг хөгжөөн дэмжигч ББСБ-уудын өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнах/
  • ББСБ-уудын захирлуудын дунд тэмцээн уралдаан, VIP уулзалт зэргийг зохион байгуулах
  • Жуниор натур ББСБ-аас санаачлан оролцогч ББСБ-уудын тоглолтын видео, зураг авалтуудыг хийж, дурсгах гэх мэт олон олон сонирхолтой арга хэмжээнүүд та бүхнийг хүлээж байна.

Иймд салбарын оролцогчидтойгоо нэгэн үеийг хамтдаа өнгөрөөх, хамтдаа хөгжилдөх, танилцах, эрүүл мэнд, спортын чиглэлд санаачлагатай хамтран ажиллахыг ББСБ-ууд та бүхэнд уриалж байна. Тэмцээнд салбарын мэргэжилтнүүдийг өргөнөөр хамруулах, тоглогчдын түвшнийг ижил түвшинд байлгах үүднээс нэг багт нэгээс илүүгүй мэргэжлийн тоглогчийг зөвшөөрөх гэх мэт техникийн аргуудыг удирдамжаараа болон техникийн зөвлөгөөнөөр зохицуулж жигд, ижил түвшний өрсөлдөөнийг бий болгох чиглэлд санаачлагатай ажиллах болноо.

Э.Ариунтөгс

 

 

Гишүүний хэсэг