ЖДҮХСангийн удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2015 оны 9-р сарын 28, Даваа гариг, 10:11

Монголын ББСБ-уудын Холбоо, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран Аж үйлдвэрийн яамны "Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлийг ББСБ-аар дамжуулан зээлдүүлэх" талаар тус яамны ЖДҮХСангийн удирдлагуудад саналаа хүргүүлэн ажиллалаа.

2015 оны 9 сарын 22-ны өдрийн уулзалтанд Монголын ББСБ-уудын Холбооны төлөөлөл, Санхүүгийн зохицуулах хорооны Бичил санхүүгийн газрын төлөөлөл болон Аж үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн төлөөлөл оролцож цаашид ЖДҮ-н зээлийг ББСБ-аар дамжуулан зээлдүүлэх болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцлоо.

Цаашид банкны шалгуур шаардлагыг хангаж чадахгүй байгаа бичил, жижиг бизнес эрхлэгч нарт төрийн хөнгөлөлттэй нөхцөлтэй ЖДҮХСангийн зээлийг ББСБ-уудаар дамжуулан зээлдүүлэх чиглэлд саналаа боловсруулж хамтран ажиллахаар боллоо.

 

Гишүүний хэсэг